Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа


4-р сарын 26
16 цаг 41 минут

     Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.  

Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах боллоо.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулж үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэгт дээрх тогтоолоор даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ2 цагийн өмнө“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа2 цаг 6 минутын өмнөТавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 цаг 38 минутын өмнөЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 цаг 44 минутын өмнөМорин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ7 цаг 11 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ7 цаг 16 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 46 минутын өмнөЭрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв9 цаг 55 минутын өмнөУргамлын тоосны харшил гэж юу вэ9 цаг 59 минутын өмнөНалайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 6. 16:13"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо5 сар 6. 16:09Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө5 сар 6. 12:54Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа5 сар 6. 9:39Шинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ5 сар 6. 9:35Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ5 сар 6. 9:14Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна5 сар 6. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.