Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна


4-р сарын 26
17 цаг 04 минут

    “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, Монгол газар шороо буюу бэлчээр, Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, Малчнаа, Бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20% нь олон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, УИХ, Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдох хуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан. Малчин өрхүүд хамтарснаар  ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулиудын хамгийн гол үзэл баримтлал бол малчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ, малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого, хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүй зөв зам гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс 305.000 малчинтай, 200.000 малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар 5 гишүүнтэй гэвэл 1.000.000 хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж 1.0 сая хүний ирээдүйг элбэг дүүрэн ,сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхцагаая. “Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ8 цаг 41 минутын өмнө“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа8 цаг 47 минутын өмнөТавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 6. 16:13"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо5 сар 6. 16:09Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө5 сар 6. 12:54Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа5 сар 6. 9:39Шинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ5 сар 6. 9:35Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ5 сар 6. 9:14Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна5 сар 6. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.