Охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя


9-р сарын 19
8 цаг 49 минут

       Түүнийг Х.Цэгц гэдэг. Дөрөвдүгээр ангийн сурагч. Ээж нь түүнийг хүүхэд зодож болохгүй хэмээн хүмүүжүүлжээ. Гэвч түүнийг хоёр дугаар ангид байхад ангийнх нь охин зоджээ. Энэ явдлаас хойш охидоос айдаг болсон байна. Энэ тухай түүний ээж Г.Халиун “Өнөөгийн нийгэм хүүгээ сайн хүмүүжүүлэхийг шаарддаг болсон. Би ч залуу хүний хувьд үр хүүхдээ сайн хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймээс хүүгээ багаас нь хүн зодож, муухайгаар хэлж гомдоож болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхэд яаж ч уурыг чинь хүргэсэн зодож болохгүй гэж сургасан. Гэвч хоёрдугаар ангид байхад нь ангийнх нь охин өөртэй нь тоглохгүй бас тоохгүй байна гэж уурлаж, алгадаж, өшиглөсөн байгаа юм.

Харин хүү маань тэр охиноос зугтаж, ширээ тойрч гүйсэн боловч охин хөөж ирээд нүүр болон гарыг нь маажсан байсан. Маажуулсан  хүү маань тэр охин руу хариу үйлдэл үзүүлэлгүй уйлсан гэсэн” гэв. Харин энэ тухай Х.Цэгц “Манай ангийн охид хөвгүүдийг номоор цохих, өшиглөх, чимхэх зэрэг үйлдэл гаргадаг. Өөрсдийг нь тоохгүй болохоор уурладаг. Би охидоос айдаг болсон” гэсэн юм. Мөн маажсан охины ээж тэдэнд сорвины тосны мөнгө буюу 50 мянган төгрөг өгсөн байна. Хэрэв хөвгүүд охидын цохисон, маажсан бол хүмүүжилгүй, хүчирхийлэгч, хүмүүжүүлж чадаагүй зэргээр ээж, аавынхаа хамтаар загнуулах байсан байх. Гэвч охины ээж “Манай хүүхэд уурлахаараа хүүхэд маажаад байдаг юм” гээд тоогоогүй байна. Ингээд Г.Халиун элдэв хэл ам хийлгүй чимээгүй өнгөрсөн байна.

Тэгвэл дээрх асуудал ужигарсаар нийгмийн асуудал болоод байна. Өсвөр насны хүүтэй ээж нарын ихэнх нь “Манай хүүгийн ангийн охин ингэсэн гэнэ. Охид айхтар болжээ” гэхтэй өдөр бүр таарч байна. Тэгвэл энэ асуудал явсаар нийгмийн том асуудал болж хувирч байна. Өөрөөр хэлбэл, охид хөвгүүдийн орон зайд халдах нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Энэ нь яваандаа гэр бүлийн асуудал болсоор байна. 

Энэ талаар ГҮНЖ  төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.УНДРАХ “Монголд хохирогч нарын талаас харсан судалгааг хийх нь нийтлэг. Тиймээс биш хүчирхийлэл үйлдэж буй талаас судлах нь бага байдаг. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг учраас гэр бүлээс авсан үлгэр дуурайлал ирээдүйд гэр бүл зохиоход нөлөөлдөг. Хэрэв ээж нь аавыг нь хянаж, загнах зэрэг ааш гаргадаг, цалинг нь хурааж авдаг бол охин хүүхэд ирээдүйд гэр бүл зохиосныхоо дараа өөрийнхөө хүслээр байлгах, цалинг нь хураах зэрэг ээжийнхээ гаргаж байсан үйлдлүүдийг гаргадаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн байхаас үл хамаарч монголчуудын амьдралд хэвшмэл болчихоод байна. Бид 2016 оноос эхлэн “хүчирхэг хөвгүүд” гэсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг харахад миний бодлоор хайрын боловсролыг заадаггүй гэж харсан. Бие биедээ хайртай бол хэрхэн зөв илэрхийлэх, хувийн орон зай гэж юу юм, хамтрагчийнхаа хувийн орон зайг яаж хүндэтгэх юм гэдгийг ерөөсөө хэлж, зааж өгдөггүй. Хэдий “Хүчирхэг хөвгүүд” аяны хүрээнд үерхэл, нөхөрлөлд хайртай хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх тухай хичээл заахад хөвгүүд маш ойлгодог. Нөгөө талд охид хөвгүүдийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй. Үерхэхдээ л фэйсбүүкийнх нь нууц үгийг нэхэх, байнга залгаж, хаана хэнтэй уулзсан тухай асууж хамтрагчаа алган дээр тавьсан юм шиг бүх зүйлийг нь харж хяналтад авахыг хичээдэг. Өөрийн өмч мэт үзэж байгаа нь нийтлэг. Хөвгүүдтэй ярилцахад найз охид нь үерхэж эхлэхээрээ ээж шиг нь ханддаг нь таалагддаггүй болохыг хэлдэг. Энэ нь дээр хэлснээр байнга хянах гэж хичээдэг гэсэн үг. Гэр бүлийн эрүүл бус харилцааг л хүүхэд дуурайж үерхэл нөхөрлөл, гэр бүл зохиоход гаргадаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч, хувийн орон зай ямар чухал болохыг хэлдэг байх хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт өгөхийг зорьж сургалт заадаг” хэмээн сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Мөн нийгмийн шахалт болон эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөгтэй холбоотойгоор эрчүүд амьдралд гарсан хойноо эхнэртэй дарамтлуулах нь ихэсжээ. Өөрөөр хэлбэл хүмүүжилтэй сайн хөвгүүд хүмүүжилгүй охидын хүчирхийллийн золиос болж байна. Үүний нэг жишээг сонирхуулъя.

Түүнийг Б.Бямбажав гэдэг. Тэрээр худалдааны зөвлөхөөр ажилладаг. Эхнэр нэг хүүхэдтэй. Эхнэр нь цалингаар нь мөрийтай тоглосноос үүдэж маргаан гарч, түүнийг эхнэр нь цагдаад өгчээ.Энэ тухайгаа “Цалин маань орж, ажлынхнаараа хоол идсэн. Хоолоо идэж дуусаад тооцоо хийх гэсэн боловч дансанд мөнгө үлдээгүй байсан. Тиймээс эхнэр лүүгээ залгаж дансан дахь мөнгийг өөр лүүгээ авсан юм уу. Хоолны мөнгө төлөх гэсэн юм гэтэл өөдөөс “Бүх мөнгөөр чинь покер тоглоод алдчихсан” гэсэн. Орой нь очоод маргалдаж, утсыг нь газар шидсэн. Гэвч эхнэр маань цагдаа дуудаж, би долоо хоног хоригдсон” гэсэн юм. Дээрх жишээнээс харахад эмэгтэйчүүд ихэвчлэн эрчүүдийн банкны дансны нууц үг, цахим хаягийн нууц үг зэргийг мэддэг. Энэ нь мөн л хүчирхийллийн нэг хэлбэр юм. Мөн энэ төрлийн хүчирхийллээс болж эрчүүдийн амиа хорлолт их байдаг ажээ. Тодруулбал, ДЭМБ- аас гаргасан судалгаагаар Монголд амиа хорлосон тохиолдлын 85 хувь нь эрчүүд аж. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино. Монгол эмэгтэй дундаж наслалт 74.9 бол, эрэгтэйнх нь 64.9 байдаг. “Тэргүүн”-ээ аваад, тэтгэвэртээ гараад нас бардаг гэх онигоо бол ортой үг. Эдийн засаг, сэтгэл зүй талаасаа  эрчүүд ил далд хүчирхийлэлд өртдөг асуудал бол Монголд байдаг л зүйл.

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ нь сэтгэл санаа эдийн засгийн хохирогч болж хувирдаг. Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэв. 

Тус комиссын Реперент Г.Золзаяа “Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг. Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Манай комисст ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн. Энэ нь хүүхдийн суурь хүмүүжил буюу эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм. Эрэгтэй хүүхэд тэвчих ёстой гэдэг суурь ухагдахуунтай холбоотой” гэлээ.

Жендер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш харилцааны тухай онол. Товчхондоо, эр, эм хүйс адилхан тэгш эрхтэй гэсэн агуулгатай. Гэтэл Монголд зөвхөн эмэгтэйчүүдийн эрх талаасаа нутагшуулчихсан,нутагшчихсан. Жендер гэхээр монголчууд эмэгтэйчүүдийн илүү эрх гэж ойлгодог, хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг болсон байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гээд цагаан дээр хараар бичсэн заалт бий. 

Гэтэл Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүртэл батлаж, зорилгыг нь  “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлчихсон. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай л ярьцгаадаг болсон. Тиймээс зөвхөн эрэгтэйчүүдийн хүмүүжил бус эмэгтэйчүүдийн хүмүүжлийн тухай ч одоо ярих цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийллийн золиос нь ганцхан эмэгтэйчүүд байдаг гэсэн ойлголтоосоо салж байж л гэр бүлийн хүчирхийлэл буурна. Монголд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны статистик дээр суурилсан дүгнэлт. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эрчүүд тэр болон цагдаа, эмнэлэг, шүүхэд ханддаггүй. Тэдний хэд нь бие, сэтгэлийн хүчирхийлэлд өртдөг талаарх судалгаа бараг байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлдэгддэг. Тэр тусмаа эрчүүд илүү далд хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эрчүүд өөрсдөө ч ил, далд эрт, урьдын хохирогч байсан гэсэн үг. Тиймээс уг суурь буюу цэцэрлэгт байхаас нь охид, хөвгүүд ижил тэгш эрхтэйг ойлгуулъя.

Эх сурвалж: Б. БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.