Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ


11-р сарын 29
9 цаг 38 минут

       Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү.

Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг “танихгүй хүмүүстэй” нээлттэй хуваалцахыг хүсэхгүй нь лавтай.

Үүнээс гадна, та тэднийг элдэв зар, сурталчилгаа илгээн, бараа, үйлчилгээ санал болгох зорилгоор үүнийг хийж байгаа хэмээн бодож, тоохгүй байж болох ч тэд үүнийг өөр зорилгоор ашиглаж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Европын холбооны нэгэн сонгуулийн үеэр түүнд нөлөөлөхийг хүссэн нэг бүлэг интернэт хэрэглэгчдийн талаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тэдний сэтгэл зүйн байдлыг тодорхойлон, улмаар нөлөөнд автаж болох иргэдийг жагсааж  тэдэнд тодорхой зорилго бүхий цахим шууданг илгээсэн тохиолдол бий. Үүнээс гадна Каталониагийн Политехникийн их сургуулийн судлаачид, зарим худалдаа, үйлчилгээний компаниуд иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээлэл дээр үндэслэн үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилгээ үзүүлэх, нэг ижил бараа үйлчилгээнд харилцагчаас хамааран үнийн ялгаатай санал тавьж, илүү мөнгө авч байгааг тогтоосон байдаг.

Түүнчлэн цахимаар зээлийн хүсэлт мэдүүлэх, ажилд орох өргөдөл гаргахдаа өгч буй мэдээлэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүгээр ч үл барам, интернэтэд ямар нэг өвчин, эмгэгийн талаар сонирхон судалсан хайлт тань таны эрүүл мэндийн даатгалын төлбөр нэмэгдэхэд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Иймд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, хөндлөнгийн хяналтаас сэргийлэхэд тань тус болох дараах анхан шатны, энгийн зөвлөгөөг “GUARDIAN” сэтгүүлд[1] нийтэлснийг хүргэж байна. Үүнд:

Amazon: Та “Amazon”-ы каталогийг хэсэг эргүүлэхэд тэд таны сонирхол, эрэлтийн талаарх мэдээллийг цуглуулан, хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг санал болгож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд та “Your account” цэс рүү нэвтрэн “Advertising preferences” цэсээс “Disable personalized ads” гэх хувилбарыг сонгож болно. Мөн та “Advertising preferences” цэсний “Мanage your browsing history” гэх дэд цэсийн “Disable tracking altogether” гэдгийг сонгон амазоны хайлтын түүхээс шаардлагагүй хэсгээ нэг бүрчлэн устгаж болно.

Apple: iPhone, iPad нь таны талаар олон тооны мэдээлэл цуглуулан Apple төдийгүй гуравдагч этгээдэд дамжуулж байх магадлалтай. Тэд чухам ямар мэдээлэл цуглуулан бусадтай хуваалцаж байгааг iOS тохиргоо цэс дэх “Privacy” хэсгээс мэдэх боломжтой.

Хэрэглэж буй iPhone утас тань таны байршлын талаарх мэдээллийг бусдад тогтмол дамжуулж байдаг. Үүнийг хязгаарлахын тулд та “Settings” цэсний ”Privacy” гэх дэд цэсний ”Location Service” хэсэг рүү орж, аль аппликэйшн таны GPS мэдээлэлд нэвтэрч болохыг сонгон тохируулж болно. Үүнээс гадна та “Frequent Locations” гэх системийн үйлчилгээг идэвхгүй болгох, эсвэл байршил тогтоох үйлчилгээг бүхэлд нь унтрааж болох боловч таны “Apple maps” зэрэг зарим аппликэйшн ажиллахгүй болохыг анхаарах хэрэгтэй.  

Mac хэрэглэгчдийн хувьд мөн адил macOS систем нь цахим сүлжээ ашиглан таны байршлыг тогтоон, тэрхүү мэдээллийг бусад аппликэйшн болон цахим хуудастай хуваалцаж байдаг. Иймд та үүнийг “System preferences” цэсний “Security & Privacy” дэд цэс рүү нэвтрэн унтраах боломжтой. Тэрчлэн, Mac хэрэглэгчдийн хувьд “Spotlight” дээр хайлт хийх үед таны хайлтын утга Apple руу илгээгдэн, хариуд нь тухайн сэдэвтэй холбоотой холбоосууд, онлайн эх сурвалжуудыг санал болгож байдаг. Та үүнийг “System preferences” цэсний “Spotlight” хэсгийн “Spotlight suggestions” сонголтын өмнөх чагтыг устгаснаар идэвхгүй болгож болно.

Facebook: Та фэйсбүүк хуудсандаа өөрийнхөө талаар хангалттай хэмжээний мэдээлэл оруулсан нь лавтай. Гэвч энэхүү олон нийтийн сүлжээ нь таны зочилсон цахим хуудаснуудын мэдээллийг цуглуулан, сонирхол, амьдралын хэв маяг зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болсон байдаг. Гэхдээ фэйсбүүк өөрийн цуглуулж буй мэдээллийнхээ талаар нээлттэй байдаг. Та өөрийнхөө цагийн хүрдэн дээр ямар нэгэн зар сурталчилгаа харах юм бол баруун дээд булан нь байгаа “Why I am seeing this” буюу “би яагаад үүний харж байна вэ” гэх сонголт дээр даран дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Фэйсбүүк таны талаар өөр юу мэдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын

 тулд “Settings” цэсний “Adverts” дэд цэсийг сонгон өөрийнхөө зар сурталчилгааны танилцуулгыг харж болно. Хэрэв тэнд ямар нэгэн алдаа байх, эсвэл та хүлээж авахыг хүсэхгүй байгаа зар байршуулагчид байвал тэднийг жагсаалтаас хасаж, эсвэл тэдэнд хаалт тавьж болно.

Тэд зар сурталчилгааг таны фэйсбүүк хуудсан дээр тань байршуулаад зогсохгүй күүки ашиглан таныг Amazon зэрэг бусад цахим хуудас дээр даган, сурталчилгаануудыг илгээсээр байдаг. Үүнийг зогсоохын тулд та “Advert settings” цэсний “Ads on apps and websites off of the facebook companies” гэх хачирхалтай нэртэй дэд цэс рүү орж “үгүй” гэх сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр та цахим орчинд өөрийн нууцлалыг бүрэн биш ч, тодорхой хэмжээнд хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, таны талаар мэдээлэл цуглуулж буй фэйсбүүкийн үйлдлийг бүрэн зогсоох боломжгүй. Иймд та интернэт хөтчийнхөө “Do not track” сонголтыг идэвхжүүлэх, эсвэл “anti-tracking” өргөтгөлийг нэмж суулгах зэргээр хамгаалалтаа бага ч болов нэмэгдүүлж болно.

Google: Бидний олонх нь өдөр тутамдаа Google-ийг ашигладаг. Гэтэл тэд бидний сонирхол, хөдөлгөөн, үйлдлийн талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг. Тэд таны талаар ямар мэдээлэл цуглуулсан талаар та “myaccount.google.com”-оос мэдэж болно. Та “Manage your Google activity” цэс рүү орж хайлтын болон үйл ажиллагааны түүх, дуут команд хадгалах, болон байршил тогтоох үйлдлийг зогсоох боломжтой. Мөн “My activity” цэс нь таны сүүлийн үед хийсэн хайлтууд, зочилсон цахим хуудсууд болон андройд аппликэйшны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хадгалж байдаг тул та арилгах товчийг дарж энэ бүгдийг цэвэрлэж болно.

Google таны талаар юу мэдэж байгааг нарийвчлан шалгахыг хүсвэл та “Control your content” цэснээс “Download your data” гэх дэд цэсийг сонгон бүрэн архивыг харж болно. Гэвч энэ нь “gmail” бүртгэл дэх бүх цахим шуудангууд, Youtube-д байршуулсан бичлэгүүд зэрэг тантай холбоотой маш их хэмжээний мэдээлэл хадгалж байх магадлалтай.

Microsoft: “Windows 10”-ын “telemetry” функц нь таны компьютер дээрээ хийж буй үйлдлийн талаарх бүхий л мэдээллийг Microsoft руу дамжуулж байдаг бөгөөд тус компани үүнийг Windows-ийг сайжруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарладаг. Гэхдээ та үүнийг “Speech, inking and typing” цэс рүү орж зогсоох боломжтой. Мөн та “Feedback and diagnostic” цэснээс таны компьютерын “Windows 10” үйлдлийн систем нь ямар хугацаанд, хэр их хэмжээний мэдээллийг Microsoft-д илгээснийг харж болох бөгөөд тэнд таны ашигласан аппликэйшн, зочилсон цахим хуудасны мэдээлэл хүртэл байх болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.