Монгол залуус гадаадад цагаачлах болсон 3 том шалтгаан


4-р сарын 1
16 цаг 44 минут

       "LETU Mongolia" англи хэл, бизнесийн их сургуулийн захирал, дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлажээ. Мөн залуус яагаад гадны орон руу цагаачлах замыг сонгож буйг "Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байна.

Тус индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг. Ингэхдээ нийт 177 орны статистик үзүүлэлтэд тулгуурлан хэмжжээ. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд  "Brain Drain Index"-д 123 дугаарт жагссан байна.

Роберт Риц:

-Монголын "Brain Drain Index" маш том асуудал болоод байна. Монгол Улсын 2016-2023 оны индексийн үзүүлэлтийг харцгаая. Хэрвээ эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол индекс улам өсөх болно.

  1. Улаанбаатар хотын орчин. Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал. Түгжрэл хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг. Хэрэв би өдөр бүр ажил руугаа машинаар явбал үнэхээр залхаж гадагшаа явах болно. Энэ нь үнэхээр аймшигтай ба ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд  цалингаа эм тарианд зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
  2. Өндөр цалинтай ажлын байр хомс. Хэрэв та физикч бол Монгол амьдрахад хамгийн тохиромжгүй улс. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
  3. Хүүхдэд зориулсан орчин муу. Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Энэ асуудал 10 жилийн дараа л гайгүй болох боломжтой. Жил ирэх тусам төрөлтийн тоо багасч байна. Тэр хүртэл хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь эцэг эхийн хувьд хамгийн том асуудал болсон.

Эдгээр гурван асуудал нь Монголд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад хамгийн том бартаа болоод байна. Хэрэв ухаалаг, хөдөлмөрч монголчуудаа эх оронд нь авч үлдэхийг хүсвэл эхлээд дээрх гурван асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

2016-2023 оны хооронд гадаад орон руу цагаачилсан монголчуудийн жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлт

Эх сурвалж: Robert Ritz on X: "Mongolia’s brain drain is a massive problem. Here is the “Brain Drain Index” for Mongolia from 2016-2023. This brain drain will continue until these challenges are resolved: 1. Environment in Ulaanbaatar Traffic, pollution, and lack of things to do with your family are the… https://t.co/SR9UTJissq" / X (twitter.com)

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон2 цаг 39 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо2 цаг 44 минутын өмнөБ.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 цаг 43 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил5 цаг 4 минутын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана5 цаг 8 минутын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ5 цаг 20 минутын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна5 цаг 26 минутын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ5 цаг 40 минутын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа5 цаг 46 минутын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа5 цаг 50 минутын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа5 цаг 56 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна6 цаг 1 минутын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа6 цаг 12 минутын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр6 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 цаг 18 минутын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.