Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу


4-р сарын 17
8 цаг 38 минут

      ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ. Түүнийг ЭЦА-ны хаалгаар орж амжаагүй шахам байхад л “…Р.Базар улстөрчдийг санхүүжүүлсэн” гэдэг мэдээлэл түгсэн юм. Үүнийг түүний эзэмшлийн гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор яригдаж эхэлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд “…Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө “5Ш” ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэн Р. Базар ЕСБХБ-нд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдол ЕСБХБ-наас надад ирсэн. Одоогоор түүнээс 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Р.Базарыг энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй” гэв.

Харин ЭЦА-наас “…. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Мөн “…Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох” гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Р.Базарыг баривчилсан нь Тээвэр хөгжлийн банкиндаа нэр бүхий хүмүүсийн зургаан сая орчим ам.долларыг “төвлөрүүлсэн”-ээс болжээ. Гэхдээ хууль хяналтынхан дээрх мөнгийг “…Улс төрийн санхүүжилт байж болзошгүй” гэж үзэж шалгаж байгаа юм байна. Харин дээрх мөнгө нь уржигдраас “шуугиад” байгаачлан улс төрийн аль нэг нам, ялангуяа АН-тай холбоотой гэдэг нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ташаа мэдээлэл бололтой.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон3 цаг 6 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо3 цаг 11 минутын өмнөБ.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий5 цаг 10 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил5 цаг 31 минутын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана5 цаг 35 минутын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ5 цаг 47 минутын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна5 цаг 53 минутын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ6 цаг 6 минутын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа6 цаг 12 минутын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа6 цаг 16 минутын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа6 цаг 23 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна6 цаг 28 минутын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа6 цаг 39 минутын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр6 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 цаг 45 минутын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.