Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 22
9 цаг 21 минут

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа  (2024.04.19) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал анх 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. Манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ эрчимтэй хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанарын үзүүлэлт сайжирч байгаатай холбоотойгоор хуульд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн 93 улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эдгээрээс 90 оронд энэ төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль тогтоомж байдаг байна. Манай улсад эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүдийг хамтад нь амжилттай хийж гүйцэтгэж байгаа цөөн орны тоонд багтдаг.

Монгол Улсад 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) эмчилгээг амжилттай хийжээ. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс шилжүүлсэн суулгасан бол 974 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийснээс 442 хүүхэд эсэн мэнд төржээ. 

Монгол Улсын хүн ам 3.4 сая гаруй болсон бөгөөд үүнээс 45 хүртэлх насны иргэд нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын дунд залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь ирээдүйд өвчин эмгэг өсөх хандлагатай байгаа нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Иймд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, мэргэжил тус бүрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүрээ нэмэгдэж, иргэд эх орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг авах боломж бий болно. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрахын зэрэгцээ хүний болон хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Төсөлд хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зардлыг улсын төсөв тусгах, шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 46 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна7 цаг 50 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 56 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм7 цаг 58 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.