УИХ-ын дарга Г.Занданшатар Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзлаа


4-р сарын 23
17 цаг 04 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.23) Япон Улсын Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзав.
       Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт профессорыг Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, дизель түлшний технологийг ашиглах асар их нөөц бололцоотой, бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахыг зорьж байгаа бөгөөд нэн ялангуяа гэр хороололд утаагүй түлш хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлэх нь чухал юм. Үүнд профессор Эсаки Хирошигийн санаачилсан дижитал болон шинэ эрчим хүчний хэтийн төлөв болоод хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн дэлхий нийтэд цахим шилжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед хууль, эрх зүйн орчин, дагалдан гарах эрсдэлийг сайтар судлан, арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна гэв.

Профессор Эсаки Хироши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, Япон Улсын болоод өөрийн хуримтлуулсан туршлагаа хуваалцах нь нэр төрийн хэрэг юм. Токиогийн Их сургууль нь хэмнэлттэй эрчим хүчний менежментэд тулгуурласан бие даасан байгууламжтай. Бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг саармагжуулахын тулд хамгийн сүүлийн үеийн дижитал технологи, инновацыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн миний бие Япон Улсын Засгийн газарт дижитал агентлагийн ерөнхий архитектораар ажилладаг. Иймд дэвшилтэт технологид суурилсан туршлагаа Монголын эрдэмтэн профессоруудтай хуваалцахад баяртай байх болно гэв.

Талууд дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын цахим шилжилтийн тэргүүн туршлага, дижитал технологи, цахим боловсрол болоод бусад сонирхсон асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 48 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна7 цаг 53 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 58 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм8 цагийн өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.