“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ


4-р сарын 24
11 цаг 58 минут

     Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол Улсад хоёр дахь жилдээ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно. Тухайлбал, “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг сэдвийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм. (Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй МОНГОЛ, АНГЛИ хөтөлбөрийг үзнэ үү)

Мөн салбар хэлэлцүүлгүүдээр Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар судлаачид хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ХБНГУ-ын Боннын Их сургуулийн судлаач, Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан Проф.Др.Сабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургуулийн Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Др.Султанбек Кутлугжон, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Проф.Др.Иса Хабиббайли, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал Проф.Др.Юн Хён Вон нарын эрдэмтэд салбар хэлэлцүүлэгт панелистуудаар оролцож, санал бодлоо хуваалцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо48 минут 35 секундын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа58 минут 18 секундын өмнө“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв1 цаг 2 минутын өмнөОрхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ1 цаг 15 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ1 цаг 20 минутын өмнөТавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь1 цаг 24 минутын өмнөГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 31 минутын өмнө"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо1 цаг 35 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга4 цаг 41 минутын өмнөМалчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө4 цаг 50 минутын өмнөНийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа8 цаг 5 минутын өмнөШинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ8 цаг 10 минутын өмнөБоолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ8 цаг 30 минутын өмнөӨмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна8 цаг 39 минутын өмнөБ.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа8 цаг 46 минутын өмнө“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо8 цаг 59 минутын өмнөӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ9 цаг 5 минутын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ9 цаг 10 минутын өмнө4.3 магнитудын газар хөдлөлт болжээ9 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.109 цаг 19 минутын өмнөӨнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр9 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 цаг 28 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.