Амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч: Бүх насаараа хорих ял авсан этгээдийн төлөх хохирлыг Тусгай сангаас гаргадаг байя


4-р сарын 24
12 цаг 04 минут

      Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Хохирогчийн өмгөөлөгч: Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-д сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 13-д гурван хэлбэр л байгаа. Ямар нөхцөлд тусгай сангаас хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх вэ гэхээр нэгд, оршуулгын зардал. Хоёрт, эмчилгээний зардал. Гуравт, хөдөлмөр алдалтын цалин, орлогыг олгох зохицуулалттай. Үүнээс гадна дөрөвт, шүүхээс гэм буруутай этгээд бүх насаараа хоригдох ял авсан тохиолдолд энэ хуулиар зохицуулах нь зүйтэй юм байна.

Тиймээс энэ хуулиа засан сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа тохиолдол цөөхөн байдаг юм байна. 20 хүрэх үү, үгүй юу. Эдгээрийн хохирогчдод энэ хуулиар зохицуулаад сэтгэл санааны хохирлыг нь гаргаж өгье.

Хорих анги хоёр төрөл байна. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд бол ямар нэг ажил хийхгүйгээр ганцаарчлан хоригдож байгаа. Харин бусад хоригдлууд бол ажил хийж, ажлын хөлсийг нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нь олгох боломж байгаа. Ийм хоёр төрөл нь хорих ангид байна. Тиймээс бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид хэзээ ч сэтгэл санааны хохирол олдохгүй. Иймд Тусгай сангийн хуульд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг олгох гэж байгаа дээр дөрөвт нь гээд энэ заалтыг л оруулчихмаар байна. Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд оруулчихвал энэ хууль сайжрах гээд байна.

Манай хохирогчид 182 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ мөнгийг ялтан Гантулгаас гаргуулж авах юм байна гэдэг А4—ийн цаастай л үлдсэн гэлээ.

Тус хэргийн тухайд өнгөрсөн онд гарсан бөгөөд гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл ийнхүү хохирогчдын зүгээс сэтгэл санааны хохирлыг ялтангаас авах боломжгүй болсон талаараа мэдээллээ.

Эх сурвалж: Лхагвасүрэн ГАНТӨГС itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга2 цаг 37 минутын өмнөМалчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө2 цаг 46 минутын өмнөНийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа6 цаг 1 минутын өмнөШинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ6 цаг 5 минутын өмнөБоолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ6 цаг 26 минутын өмнөӨмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна6 цаг 34 минутын өмнөБ.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа6 цаг 42 минутын өмнө“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо6 цаг 55 минутын өмнөӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ7 цаг 1 минутын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ7 цаг 6 минутын өмнө4.3 магнитудын газар хөдлөлт болжээ7 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.107 цаг 14 минутын өмнөӨнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр7 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 цаг 24 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04Өмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 5. 12:01“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.