Монгол залуус гадаадад цагаачлах болсон 3 том шалтгаан


4-р сарын 1
16 цаг 44 минут

       "LETU Mongolia" англи хэл, бизнесийн их сургуулийн захирал, дата аналист Роберт Риц Монгол улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлажээ. Мөн залуус яагаад гадны орон руу цагаачлах замыг сонгож буйг "Brain Drain Index"-д тулгуурлан тайлбарласан байна.

Тус индексээр ядуу буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг. Ингэхдээ нийт 177 орны статистик үзүүлэлтэд тулгуурлан хэмжжээ. Монгол улсын хувьд 2007-2023 оны хооронд  "Brain Drain Index"-д 123 дугаарт жагссан байна.

Роберт Риц:

-Монголын "Brain Drain Index" маш том асуудал болоод байна. Монгол Улсын 2016-2023 оны индексийн үзүүлэлтийг харцгаая. Хэрвээ эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол индекс улам өсөх болно.

  1. Улаанбаатар хотын орчин. Түгжрэл, бохирдол, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх газар байхгүй нь хамгийн том асуудал. Түгжрэл хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг. Хэрэв би өдөр бүр ажил руугаа машинаар явбал үнэхээр залхаж гадагшаа явах болно. Энэ нь үнэхээр аймшигтай ба ДНБ-г жилд 1-2 хувь бууруулдаг. Агаарын бохирдлоос болж монголчууд  цалингаа эм тарианд зарцуулж байна. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Бохир агаараар амьсгалж буй үед эрүүлээр бодож чадахгүй.
  2. Өндөр цалинтай ажлын байр хомс. Хэрэв та физикч бол Монгол амьдрахад хамгийн тохиромжгүй улс. Энэ нь маш олон салбарын хувьд үнэн бодит зүйл. Уул уурхай, санхүү бол Монголд мөнгө хийдэг цорын ганц салбар.
  3. Хүүхдэд зориулсан орчин муу. Бага насны хүүхдүүд хагас цаг хичээллэдэг ч анги дүүргэлт нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Энэ асуудал 10 жилийн дараа л гайгүй болох боломжтой. Жил ирэх тусам төрөлтийн тоо багасч байна. Тэр хүртэл хүүхдэд зориулсан орчин муу байгаа нь эцэг эхийн хувьд хамгийн том асуудал болсон.

Эдгээр гурван асуудал нь Монголд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахад хамгийн том бартаа болоод байна. Хэрэв ухаалаг, хөдөлмөрч монголчуудаа эх оронд нь авч үлдэхийг хүсвэл эхлээд дээрх гурван асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

2016-2023 оны хооронд гадаад орон руу цагаачилсан монголчуудийн жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлт

Эх сурвалж: Robert Ritz on X: "Mongolia’s brain drain is a massive problem. Here is the “Brain Drain Index” for Mongolia from 2016-2023. This brain drain will continue until these challenges are resolved: 1. Environment in Ulaanbaatar Traffic, pollution, and lack of things to do with your family are the… https://t.co/SR9UTJissq" / X (twitter.com)

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 цаг 22 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 цаг 26 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 цаг 34 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 цаг 43 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна8 цаг 41 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай8 цаг 46 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа8 цаг 55 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа9 цагийн өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...9 цаг 5 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.