ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


4-р сарын 25
8 цаг 45 минут

     Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2024.04.24/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нараас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар, Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.  

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан билээ.

Ажлын дэд хэсэг 4, ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдсан бөгөөд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа.  

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт “Хэрэв тухайн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан бол тухайн ажлын хэсэг хуулийн төслийн талаарх тусгайлсан саналаа эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хороонд танилцуулна." гэж заасны дагуу Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системд иргэдээс ирүүлсэн 1 санал, ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нараас ирүүлсэн 3, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Тэмүүлэн нараас болон Жендерийн үндэсний хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн ажлын хэсэг дараах саналыг гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна гэлээ.

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 14, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар 4, нийт 18 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, мөн найруулгын 5 саналын томьёолол бэлтгэжээ.

Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулахаар, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулахгүй гэснийг яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш 2 жил гэж тодорхой хугацаатай болгохоор саналын томьёолол боловсруулжээ. Түүнчлэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй байх, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах саналуудыг танилцуулсан.

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нийт 19 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг боловсруулсан бөгөөд дараах зарчмын өөрчлөлтүүдийг оруулжээ. Үүнд:

  • Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлэх;
  • Хуулийн төсөл баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн танилцуулах;
  • Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг 2 жил тутам хэлэлцэх;
  • Төсвийн байнгын хороо хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг жил бүр хэлэлцэх саналыг танилцуулсан.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналтай нийцүүлэн холбогдох саналуудыг боловсруулжээ.

3.Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Ажлын хэсгийн дэмжсэн 9 зарчмын зөрүүтэй болон найруулгын 3 багц саналын томьёоллыг бэлтгэсэн хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хуралд ирүүлдэг тайлан, илтгэл, мэдээллийн хамрах хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонсдог байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй байх Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийг тоог шинээр тогтоох зэрэг саналыг боловсруулжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулав. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна1 цаг 22 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна1 цаг 24 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.