УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


4-р сарын 25
9 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.24) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд өнгөрсөн жил бид хамтдаа “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцсэн бол маргааш Тогтвортой хөгжлийн Зорилго 16 болох “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо”-г хэлэлцэнэ. Маргаашийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Казахстан Улсын парламентын Сенатын гишүүн зэрэг олон арван хүндэт зочид оролцоно. Бид цаашид ч гэсэн уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг өргөтгөх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцыг нэг алхам урагшлуулснаар энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход бидний хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон тэмдэглэв.

Профессор, доктор Жи Вук Шин НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Стэнфордын Их сургуулийн удирдлагын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэгт Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн Зорилго 16: “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох хууль тогтоох байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулж лавласан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 дугаар сард болох талаар дурдаж, Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Талууд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, цаашдын зорилт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.