БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна


4-р сарын 25
10 цаг 08 минут

  БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2024-2025/

Нэг. Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 90+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Бүртгэл

БҮРТГЭЛ 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

Сургалтын тэтгэлэг (esis.edu.mn)  холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Гадаад оюутан хүлээн авч сургах боломжтой Вьетнам улсын 82 боловсролын байгууллагын мэдээллийг энд дарж аван цахим өргөдөлд сонгосон сургуулийн мэдээллийг оруулна уу.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Англи хэлээр 400 дээш үгтэй байх/;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
  • Гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 09.00-17.00 цагт 7004-7009 /2/ дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна4 цаг 46 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна4 цаг 48 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.