Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй


4-р сарын 25
14 цаг 49 минут

       НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ. 

Чуулга уулзалтын нээлтэд, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга

Бан Ги Мүн оролцож үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна хэмээн онцлоод, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байгааг дурдан, тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаа илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байна гэсэн юм. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодитой ажил хэрэгчээр ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд хүчтэй институц хэрэгтэй гэдгийг чухалчлав. Мөн, бүс нутгуудын хурцадма байдал, зөрчил мөргөлдөөн хүн төрөлхтний ахиц дэвшлийг хойш татаж байгааг тэрбээр дурдаж, уур амьсгалын өөрчлөлт, инфляц, нефтийн сүлжээний асуудлууд эдүгээ олон улсад хүнс, эрчим хүч, санхүүгийн давхар давхар хүндрэлийг бий болгож байгаа талаар ярьсан юм. Нийгмийг сайжруулж ногооруулан, илүү тэсвэртэй болгох, шинэ хямралуудыг даван туулахад шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ, шинэлэг шийдлүүдийг ашиглах нь чухал болохыг тэрбээр хэлж, олон улсын түвшинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажиллахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж, ялангуяа энх тайван, шударга ёс болон энэ хүчтэй институцийг Ази тив болон дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн дүгнэж буйгаа тэмдэглэлээ.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Тогтвортой хөгжлийн зорилт 16 – Энхтайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улс, АНУ-ын Стэнфордын Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургууль, БНСУ-ын “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын Монгол судлалын холбоо, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Гимхэ үндэсний музей зэрэг байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна7 цаг 59 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна8 цаг 2 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.