Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв


4-р сарын 26
17 цаг 10 минут
      АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна.
        Айлчлалын эхний өдөр
АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.
Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.
АНУ-д 2023 онд уул уурхайн ослоор 40 хүн амь насаа алдаж, 63 хүн гэмтсэн. Ослын шалтгааныг судлаад уурхайчид болон хяналтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт чухал гэсэн дүгнэлтэд хүрч, зохих арга хэмжээг авч ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн оны мөн үед 17 тохиолдол бүртгэгдэж байсан ослын тоо энэ онд 4 болж буурсан байна. Мөн уул уурхайн тоосжилтоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор шинэ журам баталснаа танилцуулсан юм.
Уулзалтын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Хөдөлмөрийн болон уул уурхайн салбарын байцаагчдыг ОУХБ-ын 81, 129 конвенцын хэрэгжилттэй уялдуулж чадавхжуулах зэрэг тодорхой саналуудаа Дэд сайд танилцуулж АНУ-ын тал бүрэн дэмжихээ илэрхийллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр3 цаг 34 минутын өмнө“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо7 цаг 43 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа7 цаг 53 минутын өмнө“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв7 цаг 57 минутын өмнөОрхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ8 цаг 9 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ8 цаг 14 минутын өмнөТавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь8 цаг 18 минутын өмнөГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав8 цаг 26 минутын өмнө"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо8 цаг 29 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө5 сар 6. 12:54Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа5 сар 6. 9:39Шинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ5 сар 6. 9:35Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ5 сар 6. 9:14Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна5 сар 6. 9:06Б.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа5 сар 6. 8:58“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо5 сар 6. 8:45Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ5 сар 6. 8:39Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 6. 8:344.3 магнитудын газар хөдлөлт болжээ5 сар 6. 8:31УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.105 сар 6. 8:25Өнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр5 сар 6. 8:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 6. 8:16БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.