БАЙР СУУРЬ: Иргэдээс авах ирэх жилийн татвар хэрхэн шийдэгдэв


12-р сарын 12
7 цаг 20 минут

Ойрын өдрүүдэд цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжсэнээр ирэх оноос иргэдийн орлогоос хамаарч 10-20 хувийн татвар авна авахаар тусгагдаад байгаа билээ. Тэгвэл иргэдийн дунд 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан, асуудал дагуулаад буй ойлгомжгүй тухайн иргэний дансаар дамжсан орлого, зарлагаас хамаарч татвар авна гэх хэд хэдэн асуултуудын талаар холбогдох албаны эх сурвалжуудын байр суурийг тоймлон хүргэе.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  иргэдийн дунд ойлгомжгүй асуулт болоод байсан  2023 оны 1 сарын 1-нээс хувь хүний данс руу 10 сая төгрөг орсон бол 10%-н татвар, 15-с дээш бол 20% татвар авна гэнэ. Энэ юу болоод байнаа таминээ. Ийм хууль бас гарсан юм уу?

 

Гэх асуудал дээр өөрийн олон нийтийн сүлжээгээр маш товчоор

“Энэ бол худлаа мэдээлэл. Худлаа мэдээлэл тарааж иргэдийг бухимдуулах шаардлагагүй”

гэсэн хариултыг өгч үгүйсгэв.

 Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

 " Ирэх оны төсөв арван нэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Төсвийн онцлог нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж чадсан гэж харж байна. Ирэх 2023 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 19.7 их наяд төгрөг, үүнээс татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 26.1 хувиар нэмэгдсэн.  

2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй.

Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэв.

 

 

Засгийн газар

 Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ. 

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол манай улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байдаг аж.  

Тэгэхээр иргэдийн дунд ойлгомжгүй асуултын тэмдэг болоод байсан хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөд хувь хүний банкны дансаар дамжсан орлого, гүйлгээнд 10-20 хувийн татвар ногдуулахгүй мөн энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 14 минут

Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жишээлбэл хувьцаа эзэмшилийн ашиш орно гэж ойлгох уу

192.82.75.178иргэн   • 2022, 12 сарын 12. 13 цаг 10 минут

21-р зүйлийн 210-н 1 дэхь заалтыг сайн уншдаа. Авахаар заалт байна гэж ойлгогдлоо

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 12. 8 цаг 15 минут

Зориуд мушгисан бололтой. Санаа амарлаа



Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо2 цаг 20 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо2 цаг 24 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо2 цаг 32 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ2 цаг 41 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 цаг 39 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 цаг 43 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 цаг 52 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 цаг 57 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...6 цаг 3 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ7 цаг 46 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо7 цаг 58 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа8 цаг 6 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ9 цаг 44 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм9 цаг 57 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.