ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна


12-р сарын 13
7 цаг 30 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн ес дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын ес дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлон хүргэж байна.

Төр засгийн ийм бусармаг үйлдлийг эсэргүүцэж байгаа залуус болон иргэдийнхээ нэгдэлд үнэхээр их баярлаж байна. Монголд шинэчлэл бий болох ёстой. Шинэчлэсэн тогтолцоо бий болох ёстой. Иргэдийн эрүүл аж төрөх, эрхээ хамгаалуулах, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалуулах гээд зөндөө зүйлс байгаа л даа. Нөгөө баялагтаа эзэн Монгол нь хаана ч байгаа юм. Иргэддээ ээлтэй Монголдоо амьдарч болох орчин нь бүрдсэн сайхан орон байгаасай л гэж бодож байна. Тэрнээс дефолт зарлах биш. Засаг уналаа гээд юм өөрчлөгдөхгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Сая ковид яалаа. Маш олон тэрбум төгрөгийн төслүүд явсан. Тэр бүхэн өнөөдөр ил болоогүй. Ковидын үеэр маш олон эрх мэдэлтэй дарга нар болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд өнөөдөр хагартлаа баяжсан. Тэр хүмүүсийг яагаад дурдахгүй байна вэ. Энэ зүйлүүдийг ярих ёстой гэж бодож байна. Нүүрсний хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө халхлаад өөрсдийнхөө фэйсбүүк профайл зургийг хар болголоо гэж харж байна. Би бол гэрэл гэгээ асаах үүднээс миний профайл зураг байгаагаараа л явна.

 Бид бүгдээрээ нэг зүйлийг хүсэж байгаа. Сайхан амьдралыг хүсэж байгаа. Бид нар сайхан амьдралтай болохын тулд бидэнд золиос хэрэгтэй бид өөрсдийгөө дайчлан хэрэгтэй. Хичээл ном чухал ч гэсэн өнөөдөр чиний хичээл чинь сайн гараад маргааш чи хаана очих вэ. Магадгүй чамд ажил олдохгүй байж магадгүй шүү дээ. Тийм болохоор бид нар энийг зогсоох хэрэгтэй. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт зориг шулуудсан бол шинэ залуу үе гэдгээ харуулах хэрэгтэй. Залуусаа хүрч ирээд тэмцэцгээ. Нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байна. Доороос жиндүүтэй байхад яаж сайхан байхав. Төр засгаас бид нэрсээ өг, нүүрснийхээ хулгайчдыг ил болго. 

Сошиал орчинд бүгд нэгэн зэрэг профайлаар нэгдэх нь маш зөв. Бид эхний ээлжинд гараа нүүрс болгоод сошиал орчинд зургаар давалгаалъя гэсэн. Харамсалтай нь сошиал орчинд идэвхтэй явж чадсангүй. Одоо хав харанхуй болгож нэгдэж байгаа. Эмоцийн Цогтоо ах, өнөөдөр би нүүр зургаа хар болгож уриалж байгаа. Энэ бол тэмцлийн бас өвөрмөц нэг хэлбэр болж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол таван хүн тутмын дөрөв нь осголтын хоёрдугаар зэрэгтэй байсан. Энэ есөн хоногийн нэг хоногт үсрээд л ганц хоёр цаг унтаж чадаж байна. Талбайдаа хэдэн мянган хүмүүс намайг дэмжээд төр засгийг эсэргүүцээд ирж байхад би байхгүй  бол энэ хүмүүсийн итгэл нь мохчихвий дээ гэж маш их санаа зовж байгаа болохоор өнөөдрийг хүртэл тэсэж байна. Дээд албан тушаалтнууд хэзээнээсээ хэлсэн амлалтдаа хүрч чаддаггүй. Одоо бол би эд нарын ганц ч үгэнд итгэхгүй. Одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит үр дүнд л би итгэнэ.

Талбай дээр олон хонож байгаа залууст ирж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн. Би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Ээж хүн, бас төрийн албан хаагч. Одоо миний амь амьдрал яаж байгаа нь мэдэхгүй. Хамгийн гол нь би төрийн албан хаагчийнхаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Тусгаар тогтнол үндэсний бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Миний хувьд яагаад энд ирсэн бэ гэвэл замбраагүй байдал гарахад бэлэн байсан залуусыг уриалаад төр засагтайгаа хамтран ажиллана шүү, огцруулахгүй шүү гэж үзэл бодол нэгдсэн. Бид нар хулгайчдаасаа салмаар байна. Бид хойч үедээ шударга нийгмийг үлдээхийн тулд одоо л бид шударга ёсыг тогтоомоор байна. Хулгайч луйварчдын нэрсийг гаргаад тэр хүн болгонд нь хариуцлага тооцоод, авилгалын тухай хуулийг чангатгах хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн оролцоогоороо төр засагт ойлгуулах хэрэгтэй. Төр засгаа огцруулахын бол бид цаашдаа хүсээд байгаа зүйлсээ хийлгэж чадахгүй шүү дээ. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо4 цаг 32 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо4 цаг 36 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо4 цаг 44 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ4 цаг 53 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна7 цаг 51 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай7 цаг 56 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа8 цаг 4 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа8 цаг 10 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...8 цаг 15 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ9 цаг 58 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.