Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?


12-р сарын 21
6 цаг 40 минут

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлээд байгаа.

 Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж мэдүүлэг авч, мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Харин Х.Баттулга “...Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчхаад эргэж хэлнэ” гээд тогтоолд гарын үсэг зураагүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр гарсан.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Х.Баттулгыг БНСУ руу зугтсан гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх  олны шүүмжлэлд өртсөн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?

 

Тэгвэл уг асуудлын дараачаар АН-аас мэдэгдэл гаргаад байгаа. 

 Тус мэдэгдэлд

"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.

 

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоол батлагдсан байсан

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв.

Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ  гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" .

 Тэгвэл хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ?

14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.

2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

 

Эдгээр олон хөвөрсөн хоёр талын мэдээллээс олон нийт аль нь баталгаат, баталгаат бус мэдээлэл вэ гэдгийг шүүж тунгаахад тун ярвигтай бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Олон ойлгомжгүй асуудалд хамгийн баталгаат, үнэн зөв хариултыг олон нийтэд өгөх ёстой Авлигатай тэмцэх газар нүүрсний хэрэгтэй шууд ба шууд бусаар холбогдсон байж болзошгүй 17 хүнийг зарласнаас хойш Ерөнхийлөгч асан Х.Баттулга байцаалт өгсөн эсэх, яллагдагчаар татсан эсэх цаашлаад мөрдөгч түүнд хувийн баталгаа гаргаж явуулсан нь үнэн эсэх асуудал дээр ямарваа нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл мөн л дутуу дулимаг бөгөөд эцсийн дүндээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах хэрэгтэй гэдэг хариултыг өгсөн юм.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



1.146.54.217боорчи   • 2022, 12 сарын 31. 8 цаг 49 минут

тангад жонхууг алаач

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 21. 9 цаг 14 минут

Ялтан баттулга ирж жангаа **

103.229.121.216Зочин   • 2022, 12 сарын 21. 13 цаг 11 минут

хаха яг үнэн цадаж ханахгүй хар хорхой



Шинэ мэдээ

Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ30 минут 45 секундын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо42 минут 50 секундын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа50 минут 49 секундын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ2 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм2 цаг 43 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна3 цаг 10 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав3 цаг 19 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна3 цаг 26 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана3 цаг 33 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна3 цаг 41 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо4 цаг 29 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна4 цаг 39 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа4 цаг 47 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 цаг 6 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр5 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 цаг 24 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.