Сонгууль эхэлжээ, улстөрчид уйлаад л, хандив гуйгаад л...


8-р сарын 8
9 цаг 10 минут

     “...Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм.

УИХ-ын 2024 оны  ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ.

УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж явдаг хүмүүс унтаж чадахаа больж буй бололтой. Уг нь сонгууль угтсан ийм улс төр их нууцаар, далдуур явж байсан юм. Уул нь өдийд ингэтлээ халуурч гарч ирдэггүй үе л дээ.

Харин далдуур сонирхсон тойрог, хүссэн жагсаалтыг нь булаах гэсэн өрсөлдөгчөө шоглоод байдаг цаг л даа. Гэтэл үер болж өнөөдүүлийг “нүх”-нээс нь туугаад гаргаад иржээ. Ингэж цагаасаа өмнө  гарч ирснээс болсон уу яасан, солиорч өгч байна. Сүхбаатарын талбай дээр “...Үерт өртөгсдөд тусална” гээд цаасан дээр “...Хандивын данс” гээд банкны данс биччихсэн нөхөр зогсож байх юм. Гайхлаа

 Эзэд нь хэрэлдээд салцгаачихсан, бараг л хаяад явцгаачихсан нэг намын дарга гээд хэдэн сарын, магадгүй жил гаруйн өмнө явж байсан залуу л даа. Тулгаа гэдэг. Тэгж намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан компанийнх нь ажилтан ослоор нас бараад лифтний хонгилд цогцос нь илжрээд олдож байв. Ар гэр нь маш хөөрхийлөлтэй үлдсэн дээ. Тулгаа маань тэднийг хайрлалаа, өмгөөллөө гэж дуулдаагүй. Харин үерийн сургаар өмөлзөөд гараад ирэх нь тэр. Бас нэг намын дарга,  улстөрч бүсгүй “...Хотын дарга огцор” гэж байснаа хэнгэнэтэл уйлж байна. За тэгээд яриад байвал зөндөө л олон “солиотой шоу” цаана чинь явагдаж байна.

Сонгогчид шал өөр болчихоод байхад, улстөрчид, улстөрч болох хүсэлтэй хүмүүс аль 1990-ээд оны арга барилтайгаа үлдчихжээ. “...Өрөвдүүлнэ, уйлуулна, инээлгэнэ” гээд л дайраад байдаг нь хэвээрээ л байх юм. Харамсалтай л юм. Инээх байтугай итгэхээ больчихоод удаж байна шүү дээ, гэтэл. Ерөөсөө ирэх жилийн зургадугаар сар дуустал ийм шоу тасрахгүй нь тодорхой боллоо.

Эрхэм гишүүн болох мөнхийн мөрөөдөлтнүүд маань шоу тоглоод сүйд хийх бололтой. Өрсөлдөгчөө намнана гэнэ. Тэр нь бүтэлгүйтвэл өөрөө цамнаж үзүүлнэ. Тийм учир, ийм шалтгаантай. Тэгэхээр хэн нэгэн улстөрч, ямар нэг үйлдэл хийгээд гарч ирвэл “...Сонгууль дөхсөн, солиотой шоу үзүүлж байна” л гэж ойлгоорой. Гэхдээ цаадуул чинь хэрэгтэй юм өгвөл аваад хэрэглэх хэрэгтэй. “..Мөнгө өгвөл авчих. Тэртэй тэргүй тэр чинь хулгайн мөнгө. Тэгээд сонгох гэснээ дугуйлчих” гэдэг М.Зэнээ агсаны үг гээд ам дамжаад байдаг даа. Ер нь тэгээд нэгэн философичийн “...Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй” гэсэн нь л аргагүй үнэн юм, ялангуяа манайд?!

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.