Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 22
9 цаг 21 минут

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа  (2024.04.19) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал анх 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. Манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ эрчимтэй хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанарын үзүүлэлт сайжирч байгаатай холбоотойгоор хуульд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн 93 улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эдгээрээс 90 оронд энэ төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль тогтоомж байдаг байна. Манай улсад эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүдийг хамтад нь амжилттай хийж гүйцэтгэж байгаа цөөн орны тоонд багтдаг.

Монгол Улсад 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) эмчилгээг амжилттай хийжээ. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс шилжүүлсэн суулгасан бол 974 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийснээс 442 хүүхэд эсэн мэнд төржээ. 

Монгол Улсын хүн ам 3.4 сая гаруй болсон бөгөөд үүнээс 45 хүртэлх насны иргэд нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын дунд залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь ирээдүйд өвчин эмгэг өсөх хандлагатай байгаа нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Иймд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, мэргэжил тус бүрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүрээ нэмэгдэж, иргэд эх орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг авах боломж бий болно. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрахын зэрэгцээ хүний болон хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Төсөлд хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зардлыг улсын төсөв тусгах, шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо32 минут 28 секундын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ51 минут 5 секундын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо55 минут 45 секундын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ60 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа3 цаг 41 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье3 цаг 44 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 41 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа6 цаг 57 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа7 цаг 7 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо7 цаг 22 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр7 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 33 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.