“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ


4-р сарын 24
11 цаг 58 минут

     Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол Улсад хоёр дахь жилдээ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно. Тухайлбал, “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг сэдвийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм. (Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй МОНГОЛ, АНГЛИ хөтөлбөрийг үзнэ үү)

Мөн салбар хэлэлцүүлгүүдээр Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар судлаачид хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ХБНГУ-ын Боннын Их сургуулийн судлаач, Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан Проф.Др.Сабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургуулийн Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Др.Султанбек Кутлугжон, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Проф.Др.Иса Хабиббайли, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал Проф.Др.Юн Хён Вон нарын эрдэмтэд салбар хэлэлцүүлэгт панелистуудаар оролцож, санал бодлоо хуваалцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа7 минут 45 секундын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье10 минут 41 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 8 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа3 цаг 24 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа3 цаг 34 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо3 цаг 50 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр3 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 1 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.