Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн


4-р сарын 25
9 цаг 00 минут

      Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Парис-2024 олимпын наадмын боксын 50 кг-ийн жинд өрсөлдөх О.Есүгэний тухай онцолж байна.  

“Ханжоу”-ийн наадмын хүрэл медальтан

Энэ цаг үед Монголын боксын ертөнцийн эмэгтэй тулаанчдыг өнгөлж яваа тамирчин бол О.Есүгэн билээ. Тэрээр Парис-2024 наадамд оролцох эрхээ өнгөрсөн оны есдүгээр сард өвөртөлсөн байна. Манай тамирчин энэхүү эрхийг “Ханжоу”-ийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр баталгаажуулсан аж. О.Есүгэн тус наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна О.Есүгэн 2021 онд Чех Улсад болсон олон улсын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний дараа тэрээр “Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий. Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөр тутамдаа хоёр цаг бэлтгэл хийдэг

О.Есүгэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд. Дунд сургуулийн сурагч байхаасаа боксын спортоор хичээллэсэн байна. Түүнийг энэхүү спортод дурлуулсан хүн бол Жавхлант сумын хэсгийн төлөөгч О.Болдбаатар ажээ. Тэрээр 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтээ хоёр жил бэлтгэл хийсэн байна. О.Есүгэн анх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй буйгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь “Охин хүүхдэд тохирохгүй спорт” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч түүний тууштай зан гэр бүлийнхнийг нь зөөлрүүлж чаджээ. Тэрээр тэмцээнгүй үедээ ч заавал өдрийн хоёр цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг гэнэ. Хэдийгээр шантрах үе байдаг ч өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг гэж байв. О.Есүгэн боксын спортын тухай “Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө” гэсэн юм. Түүний хамгийн ойрын зорилго нь олимпын наадамд амжилт гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ажээ. 

Эх сурвалж: Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа7 минут 44 секундын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ27 минут 3 секундын өмнөӨнөөдөр нохой өдөр41 минут 24 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан44 минут 49 секундын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.