Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ


4-р сарын 26
9 цаг 37 минут

     Үндэсний аудитын газарт нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулан, дүгнэлт гаргуулахаар ирүүлснийг хуулийн хугацаанд үзэж хянан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр (2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр) хүлээлгэн өглөө.

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн нийцлийн аудитын дүнг танилцуулан хүлээлгэн өгөв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 3 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүлээн авч, Төрийн аудит MNS 6817:2020 стандарт, түүнийг хэрэгжүүлэх журам, заавар, аргачлалыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус шалгуур болгож хянан үзэхэд шаардлага хангасан гэж үзэх мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг буцааж, дахин засаж ирүүлэхийг зөвлөсөн.

Нам, эвслээс хуульд заасан хугацааны дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн мөрийн хөтөлбөрт аудит хийж, 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн тухай дүгнэлт гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.13-т заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал Төрийн аудитын байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулах юм.

Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл Үндэсний аудитын газарт хүлээн авч, аудит гүйцэтгэн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо7 цаг 25 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ7 цаг 44 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо7 цаг 49 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ7 цаг 53 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.