Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв


4-р сарын 26
17 цаг 10 минут
      АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна.
        Айлчлалын эхний өдөр
АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.
Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.
АНУ-д 2023 онд уул уурхайн ослоор 40 хүн амь насаа алдаж, 63 хүн гэмтсэн. Ослын шалтгааныг судлаад уурхайчид болон хяналтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт чухал гэсэн дүгнэлтэд хүрч, зохих арга хэмжээг авч ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн оны мөн үед 17 тохиолдол бүртгэгдэж байсан ослын тоо энэ онд 4 болж буурсан байна. Мөн уул уурхайн тоосжилтоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор шинэ журам баталснаа танилцуулсан юм.
Уулзалтын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Хөдөлмөрийн болон уул уурхайн салбарын байцаагчдыг ОУХБ-ын 81, 129 конвенцын хэрэгжилттэй уялдуулж чадавхжуулах зэрэг тодорхой саналуудаа Дэд сайд танилцуулж АНУ-ын тал бүрэн дэмжихээ илэрхийллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо2 цаг 1 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ2 цаг 19 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо2 цаг 24 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ2 цаг 28 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 цаг 8 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 цаг 11 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 8 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа8 цаг 24 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа8 цаг 35 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо8 цаг 50 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр8 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 1 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.