Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!


10-р сарын 31
7 цаг 13 минут

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “... “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. ...Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэж мэдээлсэн.

Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан  Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилжээ. Үүнээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын асуудал бас яригдаж эхэлсэн. Тэрбээр Солонгост томилолтоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.  Гэхдээ хэзээ Монголд ирэхээ хэлээгүй байна. Ямартай ч Солонгост нэлээд хугацаанд ажиллаж байгаа аж.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн газрын дарга нарыг ямар учраас саатуулсан, гүйцэтгэх захиралд нь яагаад хариуцлага тооцсон нь Засгийн газар хийгээд хууль хяналтын байгууллагынхны мэдэх хэрэг юм.

Гэвч эх сурвалжуудын мэдээллээс харахад тус компанийн оффтейк гэрээтэй холбоотой ноцтой асуудлууд ил болж болзошгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө чуулган дээр энэ талаар яригджээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд төсөл хэрэгжүүлэх Хятадын барилгын компаниуд руу  “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарсан юм бол” гэхэд “...Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө болж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар бол 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад дээр нэр дурдсан хүмүүс МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд бөгөөд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ажилд оржээ. Тухайлбал, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дэд дарга, Б.Отгонжаргал Ерөнхий нарийн бичгийн дарга, Х.Нурлат Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.74Иргэд   • 2022, 11 сарын 7. 22 цаг 50 минут

Ажнай Бат эрдэнэ хулгайч гэсээ муу юм бүхнийг хийдэг гэдэг

66.181.181.234T.Galbadrakh   • 2022, 11 сарын 5. 19 цаг 02 минут

Bugd l shaasan adilhan l idseer bgaa er ni medne

202.126.88.121зочин   • 2022, 11 сарын 1. 11 цаг 45 минут

Монголын Улс маш их өрөнд орж бгаа нь Манангийн мафи эдийн засгийн бүх боломжийг хулгайлж алт зэс нүүрс бүх ашигт малтмалыг 30 жил хулгайллаа хулгайлсан мөнгөөрөө цёмэнтэн хөшөө барьж улсын эдийн засгийг самарч дууслаа Манан цаашид улс орныг хөгжүүлэх ямар ч найдвар алга

192.82.83.104Зочин   • 2022, 11 сарын 1. 10 цаг 08 минут

МАФИ МАФИТАЙГАА ҮЗЭЖ БАЙНА

66.181.178.113Зочин   • 2022, 10 сарын 31. 11 цаг 53 минут

Шалгах нь зөв.Гэхдээ их нууцлалтай байх.Тэгэхгүй бол хятадууд тоглрлт хийгээд мах шиг болгочих вий.Олной хөгарвал тогоон дотроо шүү

192.82.85.178шаабар   • 2022, 10 сарын 31. 10 цаг 33 минут

Жараахайнууд л торонд орчихсон харагдаж байна. Алтан загас нь их л өндөрт байгаа даа. Дараагийн ээлжинд ганц нэг тул орвол ч учиг тайлагдах эхлэл тавигдах болов уу даа. Замхарчихгүй бол шүү.

103.57.93.239Зочин   • 2022, 10 сарын 31. 8 цаг 08 минут

Б.Ганхуяг энэ том хулгайн гол гогцоо томоохон хулгай ил болно доо



Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо7 цаг 20 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ7 цаг 39 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо7 цаг 44 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ7 цаг 48 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.