Голомт банк IPO гаргалаа


11-р сарын 10
7 цаг 33 минут

2022 он Банкны салбарын томоохон шинэчлэлтийн жил болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл 2022 онд банкны салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарлаа. Түүний нэг нь банкнуудын хувьчлал юм УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж системийн нөлөө бүхий таван банк буюу Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкийг 2022 оны зургаадугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг арилжааны банкууд эергээр хүлээн авч хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдэв. Үүний өмнө Төрийн банк нь IPO гаргаж хувьцаат компани болсон юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох чухал алхам болох юм.

Нээлттэй хувьцаат компани гэдэг бол өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд буюу иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй худалдаж, компанийн засаглалын хувьд ил тод, нээлттэй болохыг хэлнэ. Нөгөө талаас иргэд маань хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээж байгаа үйл явдал юм.

 

ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛСНООР БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ

 

Өнгөрсөн есдүгээр сард Төрийн банк өөрийн IPO гаргасан тэр үед гүйцэтгэх захирал О.Гантөгөлдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарим иргэн Төрийн банк хувьчлагдаж байна гэсэн буруу ойлголттой байна. Төрийн банк нь хувьчлагдах бус, хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болж байгааг ойлгох хэрэгтэй. Банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноороо, нэгдүгээрт өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг бий болгоно. Хоёрдугаарт дундаж давхаргын иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж давхар нээгдэж байгаа. Манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Иймд иргэд, харилцагчид маань хамгийн найдвартай, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол манай банкны хувьцаа хамгийн зөв сонголт байх болов уу” гэсэн.

Төрийн банкны хувьд нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр худалдаалж байсан бол Голомт банкны нэгж хувьцааны үнэ хараахан гараагүй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр болжээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлнэ. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийджээ.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг СЗХ мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо32 минут 40 секундын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ51 минут 17 секундын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо55 минут 57 секундын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ1 цаг 1 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа3 цаг 41 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье3 цаг 44 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 цаг 41 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа6 цаг 57 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа7 цаг 7 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо7 цаг 22 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр7 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 34 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.