Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”


11-р сарын 10
7 цаг 41 минут

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орноосоо илүү дэлхийд алдаршиж, Европын орнуудыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн тухай түүхийг хүргэж байна.

 

ЭХЛЭЛ ЦЭГ. ЕСӨН ЖИЛИЙН ХАЙЛТЫН ҮР ДҮН

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагч студийн нэг нь “Сонор” студи билээ. Энэхүү студийг хөгжмийн зохиолч Б.Халиун, Б.Дашдондог нар хамтран байгуулсан түүхтэй. Манай рок поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн хувьд “Сонор” студиэр дуугаа бичүүлээгүй, уран бүтээл нь дамжаагүй дуучин гэж үгүй. Тус студи  хүчээ авсан буюу 2000 оны ихээр хөгжмийн зохиолч, продюссер Б.Дашдондогийг монгол язгуур урлагаа дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэсэн бодол ээрэх болжээ. Энэхүү бодлынх нь учиг зангилаа нь хүннү рок чиглэлээр уран бүтээл хийх хамтлаг болж өргөжсөн гэдэг. Энэ бодолдоо хөтлөгдөн есөн жил хайсны эцэст хүсэл зорилго, хүрэх цэг нь тодорхой өнөөдрийн “The Hu” хамтлагийн эхлэл 2016 онд тавигдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны хамгийн алдартай бүтээл нь “Yuve yuve” дуу нь юм. Энэ дуу тухайн үед “Youtube” хуудсанд 49 мянган хүний хандалт авч байлаа. Энэхүү амжилтынхаа дараа  нэгэнт гол зорилго нь тодорхой байсан тул тэд эргэлт буцалтгүйгээр Европ тивийг зорив.

 

ӨРНӨЛ ЦЭГ. “BILLBORD”-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

 

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, хичээнгүй хөдөлмөрлөсний хүчинд 2019 оноос The Hu” хамтлагийн нэр Европод цуурайтаж эхэлсэн юм. Тус оны есдүгээр сарын 13-нд анхны цомог болох “Гэрэг”-ийг өлгийдөж авчээ. Энэ цомог 12 хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай хөгжмийн суваг болох “Billbord”-ийн “World albums” төрлийг тэргүүлсэн байдаг. Энэ бол Азийн элгэнд орших гурвөн сая хүн амтай монголчуудын дэлхийн хөгжмийн ертөнцөд хийсэн хамгийн том тэсрэлт байлаа. “Гэрэг” цомогт хамтлагийн хит бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve”, “Shoog shoog” зэрэг нийт есөн дуу багтсан байдаг. Энэ цомог өдгөө ч дэлхийн зах зээл дээр хамгийн борлуулалт өндөртэй цомгийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ.  Үүнээс гадна “iTunes” чаартын рок дууны төрөлд тус хамтлагийн “Wolf Totem” бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu дуу нь тавдугаарт  жагссан билээ. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

 

УРАГШЛАХ ЦЭГ. АМЖИЛТТАЙ АЯЛАН ТОГЛОЛТУУД

Хүннү рок урсгалыг дэлхийд сурталчилж, үргэлж үндэсний хувцсаараа гоёсон залуусын хувьд 2019 оноос албан ёсоор аялан тоглолтууд нь эхэлж байлаа. Тус хамтлаг 2019 оны есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар 20 гаруй аялан тоглолтыг хийсэн юм. Харин он дуусах мөчид энэ тоо 40 болж нэмэгдээд байв. Харин 2021 оны байдлаар тэд дөрөвдүгээр сард аяллаа эхлүүлж, есөн сарыг дуустал дуу хоолойгоо хүргэж  байв. 2019-2021 оны хооронд “The Hu” хамтлаг давхардсан тоогоор Хойд Америкийн нутгийн  56 хотоор 60 удаагийн том тоглолтыг зохион байгуулсан байдаг. Мөн тэдний дууг сонсогчид “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж байсан удаатай. Үүнээс гадна тус хамтлаг  Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан.  “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

 

ОРГИЛ ЦЭГ. "COACHELLA-2022" –Д ОРОЛЦСОН АНХНЫ МОНГОЛ ХАМТЛАГ

 

Энэ оны дөрөвдүгээр сард "Coachella-2022" рок хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцсон юм. Тэд дэлхийн тайзнаа алдарт  “Шихихутуг” дуугаа эгшиглүүлснээр дэлхийн хамтлаг болсноо томоос томоор зарлав.  Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. "Coachella-2022"   фестивалиар хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн, ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцсон нь нэр төрийн хэрэг юм.

 

ИРЭЭДҮЙ ЦЭГ. ТӨГСГӨЛ ҮГҮЙ

 

Монголын түүх соёл, язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, морин хуураа үүрээд оргил өөд тэмүүлж яваа “The Hu” хамтлагт төгсгөл гэж үгүй билээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүгт гар гараасаа бариад тэд илүү өндөр уулын оргилд нь хүрэх зорилготой. Одоогийн байдлаар тус хамтлагийн хоёр дахь цомог болох “Rumble of Thunder" бэлэн болоод байна. Энэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Тэд мэдээж энэ цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин тэсрэлт хийнэ. Угаасаа тэдэнд ухрах зам байхгүй.

 

 

Хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн таван эшлэл:

 

-Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юмсан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар энэ бодлоос минь “The Hu” хамтлаг бий болсон.


-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л  “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.


-Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө.


-“The Hu” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад “The Hu” хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр манай хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн.


-Олон зүйлийг туршиж байж уран бүтээлээ хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална.. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ.

 

“The Hu” хамтлагийн түүхэн амжилтууд

 

“Wolf totem” дуу YouTube-д орсноос хойш найман сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан. Харин бусад хөгжмийн сувгуудын үзүүлэлтийг нийлүүлэхэд 70 саяын үзэлттэй байжээ.


Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионуудад ирж тоглолтоо хийгээч гэж урьсан.


“Yuve yuve” дуу 15.4 сая үзэлттэй  байсан бол өдрийн дотор 16 мянгад хүрч, хөгжмийн сувгуудын өдрийн амжилтыг эвдсэн.


“Гэрэг” цомог нь АНУ-ын зарим хотуудад тав хоногийн хугацаанд зарагдаж дууссан нь шинэ рекорд болж мөнхрөв.


Алдарт дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн үнэнч бишрэгч болсноо твитер хуудсаараа зарлаж “Өмнө нь ийм гайхалтай хамтлаг сонсож байгаагүй” гэж бичжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



49.0.137.164Hun !   • 2022, 11 сарын 10. 14 цаг 33 минут

Ulam ih amjilt! Ner aldart hureh tusam daruu ZUV baizgaagaarai



Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо4 цаг 11 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ4 цаг 29 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо4 цаг 34 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ4 цаг 38 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа7 цаг 18 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье7 цаг 21 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 18 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.