Түүхэн хүн: Их хааны эцэг "ЕСҮХЭЙ БААТАР"


11-р сарын 24
7 цаг 31 минут
 
Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол аймгийн ахлагч бөгөөд улс төрийн зүтгэлтэн.

 

Есүхэй баатар бол Чингис хааны эцэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэх их үйл хэрэгт биечлэн оролцож явсан түүхэн хүн болно. Есүхэй баатрын өвөг эцэг бол Хамаг Монголыг захирсан Хабул хаан болно. Хабул хаан Охинбархаг, Бартанбаатар, Хутагт Мөнгүр, Хотул, Хулан, Хадаган, Төдөгөн зэрэг долоон хөвгүүнтэй. Есүхэй баатар бол Бартанбаатарын гуравдугаар хөвгүүн. Түүний авга Хотул хаан Монгол аймгийн хаан ширээг залгамжилсан байна. Тухайн үед Есүхэй баатар зуут захирсан цэргийн ноён явжээ. Хотул хаан нас барсны дараа Есүхэй баатар хэрэг дээрээ Монгол Тайчуудыг захирсан өргөмжлөгдөөгүй хаан байжээ. Үүнийг түүхэнд “сайн эцгийн чинь хураасан улс” гэж хэлдэг бөгөөд ялангуяа 1162 онд Татар иргэнийг байлдаж тэдний түрүү Тэмүжин Үгэ, Жалибуха нарыг баривчилж ялалт байгуулсан байна. Энэ ялалтаа дуурсгахын тулд өөрийн ууган хөвгүүнд Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Үүнээс хойш Монгол аймгийн нэр хүнд улмаар өсөж Есүхэй баатрын алдар нэр ихээр мандав.

1170 онд Есүхэй баатар өөрийн хөвгүүн 9 настай Тэмүжинг дагуулж Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дай Сэцэнтэй уулзаж тэдний урилгаар гэрт нь буужээ. Ингээд тэдний охин Бөртэг хөвгүүндээ бэр гуйж худ ургийн холбоо тогтоогоод Тэмүжинийг хүргэнд үлдээж өөрөө нутаг буцсан байна. Буцах замдаа Татар иргэний хуримд тааралдаж тэдний хорт ундааг уугаад гэртээ ирээд төд удалгүй нас нөгчжээ. Есүхэй баатар нас нөгчихөөсөө өмнө шадар зарц Хонхотаны Чирха өвгөний хөвгүүн Мэнлигт эхнэр хүүхдээ гэрээсэлж өсч өндийтөл нь харгалзаж явахыг захирав. Есүхэй баатрыг нас бармагц түүний хараан дахь улс иргэд нь бутран салж зүг зүгтээ нүүн явжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, Монгол аймгийг нэгтгэх, цаашилбал Монгол туургатныг нэгтгэх аугаа үйлс Өэлүн эхийн мөрөн дээр үүрэг болгон оногдсон байна. Тэмүжин Өэлүн эхийн сургаалаар Монгол аймгийг нэгтгэхийн төлөө олон жил хичээн зүтгэж 1189 онд Монгол аймгийн хаан болж 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Монголыг нэгтгэх аугаа үйлсийг бүтээжээ. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг) 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо2 цаг 3 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ2 цаг 21 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо2 цаг 26 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ2 цаг 30 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 цаг 10 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 цаг 13 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 10 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа8 цаг 26 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа8 цаг 37 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо8 цаг 52 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр8 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 3 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.