Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя


12-р сарын 9
13 цаг 04 минут

Амжилт кибер сургуулиа үүсгэн байгуулаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч өдгөө Монголдоо томоохонд тооцогдох хувийн сургууль болоод байна. Өнгөрсөн жилийн хувьд манай сургууль нь 2 дахь 12 дугаар ангиа төгсгөсөн ба төгсөх ангийн сурагчдын хувьд гарч ирдэг асар олон асуудлуудтай нүүр тулсан.

Төгсөх ангийн сурагчдын хувьд өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ хаана эзэмших вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирдэг. Монголдоо суралцах уу? Гадаадад суралцах уу? Гадаадад суралцахаар бол Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? APPLY хэрхэн хийх вэ? гээд олон асуудлууд тохиолддог. Зарим сурагчдын хувьд GАP YEAR хийн, 1 жилийг олон улсын шалгалтад бэлтгэхэд зарцуулдаг.

Нэг талын зөв мэт боловч нөгөө талаар бүхэл бүтэн 1 жилийг алдахад хүрдэг. Үүний хамгийн том шалтгаан нь дийлэнх төгсөх ангийн сурагчдын хувьд олон улсын шалгалтаас илүү ЭЕШ-д бэлдэхэд хугацаа зарцуулдагтай холбоотой. Энэ бол хүүхэд өөрийн нөхцөл байдал дээр тулгуурлан гадаадад суралцах хүсэл мөрөөдлөө хойш тавьж буйн илрэл. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдэдээ чанартай боловсролыг эзэмшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой биш гэж үү.

Миний хувьд боловсролын байгууллагад ажилладаг, мөн эх хүний хувьд төгсөх ангийн сурагчдын хүрээнд гарч буй энэ асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Монголд анх удаа “ТЭТГЭЛЭГ-2023” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчид маань ЭЕШ-д бэлдэхээс гадна ОУ-ын шалгалтад зэрэг бэлдэх ба хамгийн гоё нь хүссэн гадаадын их, дээд сургууль руугаа мэргэжлийн зуучийн байгууллагаар дамжуулан зуучлуулах юм. Хүүхдүүд маань зөвхөн хичээл сургалтдаа л анхаарахад хангалттай.

Хөтөлбөрийн хүрээг хараад үзэхэд ганц дан 2022-2023 оны хичээлийн жилд төгсөх ангид суралцаж байгаа сурагчдаас гадна өмнөх жилийн төгсөгчид болон гадаадад суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн хамрагдах боломж бололцоог олгож байгаа нь энэхүү хөтөлбөрийн ямар том цар хүрээг хамарч байгааг харуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цаг хугацааг хэмнэхээс гадна дахин нэг зорилтыг тавьж өгсөн нь IT-н мэдлэг юм. Орчин үед гадаадын ерөнхий боловсролын сургуульд программ хангамж, график дизайны хөтөлбөр зонхилох байр суурь эзлэх болсон ба манай улсын хувьд тоотой хэдхэн сургууль энэ төрлийн мэдлэгийг ЕБС-д эзэмшүүлдэг. Иймд уг хөтөлбөрөөрөө дамжуулан энэ төрлийн мэдлэгийг ч мөн олгох юм.

Боломж ингээд дуусахгүй ээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд ЯМАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ВЭ? гэдэг асуулт мөн гарч ирдэг. Тэгвэл манай хөтөлбөрт МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН маш сонирхолтой лекц сургалтууд орох болно.

Мэргэжлээ ч сонгоно, мөрөөдлөө ч тодорхойлно. Мөн сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар төгсөх ангийн сурагчдын хувьд шалгалттай холбоотойгоор стресст өртөх хандлага их ашиглагдах болсон тул бид сэтгэл зүйн зөвлөгөөг нэмэлтээр оруулсан. Энэ бүх сургалтууд бүгд 1 хөтөлбөрт багтсан гээд бодоод үз дээ. Хүүхдүүд маань сургалтаас сургалтын хооронд явж цаг алдахгүй, дараалалгүйгээр бүх мэдлэг ур чадвараа 1 л цогц хөтөлбөрөөр авах нь байна. Нэг ёсондоо боловсролын нэг цэгийн үйлчилгээ л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд ахлах ангийн хүүхдүүд, коллеж төгсөгчид, GAP Year авах, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаар төлөвлөж байгаа хүүхдүүдийн хувьд маш том боломж юм шүү гэдгийг хэлье. Амжилт хүсье!

Холбогдох Утас: 85886060 80802023 80802783 86296060 80809550



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо3 цаг 42 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ4 цаг 1 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо4 цаг 5 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ4 цаг 10 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа6 цаг 50 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье6 цаг 53 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна8 цаг 50 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.