“Парис-2024”: Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа


4-р сарын 12
9 цаг 46 минут

       Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС

“Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-ноос хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michiel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.

“ПАРИС 2024” олимпын Монголын баг тамирчдын туг баригч эрэгтэй, эмэгтэй ёслолын загвар

“MONGOLIA HOUSE” ТӨСӨЛ

“Парис 2024” Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ.

Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.

ОЛИМПЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ удаагийн Олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-өөс 5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.

Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо4 цаг 57 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 цаг 15 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 цаг 20 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 цаг 24 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа8 цаг 4 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье8 цаг 7 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.