Хөгжлийн бэрхшээлийг нь биш, ялгаатай байдлыг нь олж харахыг хичээрэй


4-р сарын 15
11 цаг 55 минут

      Сүүлийн үед бидний дунд өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх, юмсыг байгаагаар нь хүлээж авах гэх мэт хандлага дэлгэрэх болсон. Нэг ёсондоо трэнд болоод буй. Гэвч ярихаас биш хийдэг нь хэд байна вэ.

Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье гэж сошиолоор нэг сэвдэг хэр нь бодит байдал дээр “эвэртэй туулай” харсан мэт аашлах нь ч бий. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, тэднийг хэрхэн хүлээж авах талаар бага ч гэсэн мэдлэгийг хуримтлуулахаар хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг зорилоо.

undefined
 

Тус төвийн үүсгэн байгуулагч бол Т.Туяажаргал. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оношийг сонсчээ. Тэр үеэс хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар суралцаж, өөртэй нь адил 100, 100 эцэг эх байгааг санаж зориг шулуудан 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ байгуулсан. Цаашлаад 2018 онд хүүхэд хөгжүүлэх “Энэрэл” төвөө байгуулжээ. Энэ хугацаанд өдөр бүр алхам тутамдаа саад бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүй өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Биднийг очиход хүүхдүүдийн унтлагын цаг дуусаж, ор хөнжлөө хурааж байгаа харагдана. Энэ дүр зургийг хараад цэцэрлэгт байсан үедээ дахин нэг очмоор ч санагдаж байлаа. Дараад нь хүүхдүүд хоол цайгаа идэж уусны дараа сэргээн засах эмчилгээндээ оров. Тэдний дундаас булцгар цагаан хүү анхаарал хамгийн ихээр татав. Сандал дээрээ суусаар орчин тойрныг ажиглах тэрээр биднийг харангуутаа хүүхдийн гэнэн томоогүй инээдээр инээнэ. Энэ л инээмсэглэл шинэхэн орсон нэвсгэр цагаан цасыг санагдуулна. Ямар ч хир буртаггүй шинэхнээрээ.

Хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхэд хааяа хааяадаа “юу бодож суудаг юм болдоо” гэсэн бодол төрнө. Магадгүй та ч бас тэгж бодож байсан байж магад...  “Хүүгээ юу бодож байгаа бол гэж дандаа боддог. Үеийн хүүхдүүдийг нь тамхи татаж, заримдаа найз нөхөдтэйгөө уучихсан явж байхад нь миний хүү ч гэсэн ингээд явж байх байсан даа гэж үргэлж бодогддог. Одоогоор АШУҮИС-ийн Хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөх гэж байна. Хүүгийнхээ хийж чадаагүй зүйлсийг л хийж байгаа юм байлгүй дээ” гээд Т.Туяажаргал инээмсэглэн зогсоно.

Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юу боддог бол, тэднийг хэрхэн ойлгох вэ гэж маш их асуудаг гэнэ. Тэгвэл та доорх зургийг сайтар хараад дээр нь бичсэн өгүүлбэрийг унших гээд үзээрэй.  

undefined
 
undefined
 

Юу гэж байгаа юм бол доо гэж бодно. Зарим нэг хэлбэр дүрсийг нь “У” үсэг ч  гэж харна. Гэхдээ л уншиж чадахгүй. Энэ бол “Би чамд хайртай” гэсэн үг. Эсвэл сайхан амраарай, өглөөний мэнд, маргааш уулзая ч байж болно. Яагаад гэвэл энэ л тэдний яалгаатай байдал. Заавал ижилхэн нэгэн хэвийн байдалд баригдаж үсэг бүр нь ижил байх шаардлагагүй. Тэд бидэн шиг ярьдаггүй байж болно. Уншиж бичихгүй байж ч болно. Үүнд л бидний юмсыг байгаагаар нь хүлээж авах хандлага харагдана.

Тэд бол хамгийн гэгээлэг хүүхдүүд. Энэ намайг муухайгаар хэлж байна гэж боддоггүй. Би энэнд худлаа хэлчихэе ч гэдэггүй. Хар буруу санадаггүй. Магадгүй тэдний тухай хүмүүс ярихад тоодог ч үгүй байх. Гэхдээ тэд мэддэггүй, тоодоггүй байлаа гээд энэ нь зүгээр гэсэн үг биш. Тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. “Зарим үед хажуугаар нь гарахдаа зугтаах шахуу өнгөрдөг. Харж байгаа харц нь цаанаасаа л нэг өөр байдаг. Дэргэдүүр өнгөрөхдөө нэг нэгэнтэйгээ шивнэлддэг, байн байн хойшоо эргэж хардаг. Тэр нь бидэнд хүндээр тусдаг. Тэд мэддэг ч болоосой” хэмээн “Энэрэл” төвийн нэгэн багш ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ойлголцож сурна гэдэг цаашлаад хэнтэй ч ойлголцож чаддаг болно гэсэн үгаж.

Бид өөр өөр талын өөр өөр хүмүүс биш. Бүгд л нэг ширээнд хамт сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдэж байна гэдэг нь хүний ялгаатай байдал. Харин бидэнд зөвхөн тэрхүү ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх ухаан хэрэгтэй байгаа юм. Ялгаатай байлаа гээд тэд ч бид ч адилхан хүн шүү дээ.

Эх сурвалж: Э.ЭРДЭНЭБИЛГҮҮН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо1 цаг 6 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ1 цаг 25 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо1 цаг 29 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ1 цаг 34 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа4 цаг 14 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье4 цаг 17 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 14 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа7 цаг 30 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа7 цаг 40 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо7 цаг 55 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр8 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 6 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.