БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов


4-р сарын 24
14 цаг 16 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. 

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл. Түүний зэрэгцээ Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэг цэг бол Алтай судлал юм. Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орны хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Иймд эрдэмтэн судлаачдыг солилцож, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийн, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна” гэв.  

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, “Нүүдлийн соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн өв юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дурсгалыг судлах нь эртний уламжлал, зан заншил, соёл урлагийн ертөнцөд умбан орох боломжийг бидэнд олгодог. Тиймээс манай хоёр орны найрамдал, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн нягт харилцааг хөгжүүлэх, түүх соёлын өвийг харилцан судлах, уран бүтээлчдийг харилцан солилцох зэрэг үйл ажиллагааг 2024-2025 онд зохион байгуулах саналыг гаргаж байна” хэмээв. 

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев энэхүү үзэсгэлэн нь Киргиз Улсын Парламентын даргын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын нэг хэсэг болж байгаагийн хувьд үндэстэн хоорондын соёлын солилцоо, харилцан ойлголцох явдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүгээр зогсохгүй манай хоёр улсын парламент хоорондын болон соёлын харилцааг бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Монголд зочлох жилийн хүрээнд өнгөрсөн онд хоёр орны иргэд аль аль талдаа 1000 хүн аялсан статистик байгааг дурдаад, иргэд хоорондын харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх хүрээнд улс хоорондын нислэгийг сэргээх чиглэлд холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байгааг хэлсэн юм. 

“Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, албаны хүмүүс нээлтийн үг хэллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт 8 илтгэл хэлэлцүүлэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. 

 

Уг үйл ажиллагааг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа35 минут 7 секундын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье38 минут 3 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 36 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа3 цаг 52 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа4 цаг 2 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо4 цаг 17 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр4 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 28 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.