Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн


4-р сарын 25
9 цаг 00 минут

      Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Парис-2024 олимпын наадмын боксын 50 кг-ийн жинд өрсөлдөх О.Есүгэний тухай онцолж байна.  

“Ханжоу”-ийн наадмын хүрэл медальтан

Энэ цаг үед Монголын боксын ертөнцийн эмэгтэй тулаанчдыг өнгөлж яваа тамирчин бол О.Есүгэн билээ. Тэрээр Парис-2024 наадамд оролцох эрхээ өнгөрсөн оны есдүгээр сард өвөртөлсөн байна. Манай тамирчин энэхүү эрхийг “Ханжоу”-ийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр баталгаажуулсан аж. О.Есүгэн тус наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна О.Есүгэн 2021 онд Чех Улсад болсон олон улсын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний дараа тэрээр “Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий. Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөр тутамдаа хоёр цаг бэлтгэл хийдэг

О.Есүгэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд. Дунд сургуулийн сурагч байхаасаа боксын спортоор хичээллэсэн байна. Түүнийг энэхүү спортод дурлуулсан хүн бол Жавхлант сумын хэсгийн төлөөгч О.Болдбаатар ажээ. Тэрээр 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтээ хоёр жил бэлтгэл хийсэн байна. О.Есүгэн анх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй буйгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь “Охин хүүхдэд тохирохгүй спорт” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч түүний тууштай зан гэр бүлийнхнийг нь зөөлрүүлж чаджээ. Тэрээр тэмцээнгүй үедээ ч заавал өдрийн хоёр цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг гэнэ. Хэдийгээр шантрах үе байдаг ч өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг гэж байв. О.Есүгэн боксын спортын тухай “Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө” гэсэн юм. Түүний хамгийн ойрын зорилго нь олимпын наадамд амжилт гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ажээ. 

Эх сурвалж: Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо4 цаг 12 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ4 цаг 30 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо4 цаг 35 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ4 цаг 39 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа7 цаг 20 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье7 цаг 22 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 19 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.