Нийслэл

Дугуйн зогсоолууд байршууллаа5 сар 16. 9:23

Чингэлтэй дүүргийн “Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “ “Бичил глобус” санхүүгийн байгууллага хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд дугуйн зогсоолууд байршууллаа. Улаанбаатар хотод дугуйгаар зорчигчдод тулгардаг томоохон асуудлын нэг унадаг дугуйн зогсоол хангалтгүй мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас дугуйн их бие зурагдах, хулгайд алдах зэрэг асуудлууд тулгардаг бол дараах байршлуудад стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолуудаа байршууллаа - ЧД Ялалтын талбай- 5-р сургууль- Соёл урлагийн их сургууль- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- ЧД Эрүүл мэндийн төв- Өглөөний гудамж- Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн- Баянбүрд орчим- 24-р сургууль- Компьютер ланд төв зэрэгт байршууллаа

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 15. 14:08

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо

“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50

Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд зохион байгуулагддаг “Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Чингэлтэй дүүргийн хувьд 144,249 хүн амтай. Дүүргийн иргэдэд 16 өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг

“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39

Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж буй тус зөвлөгөөнд өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчид, цагдаагийн болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо. Тус зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо. Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ

Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 19 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой

Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм

ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулж байсан. Анх тус камерын хяналтын төвд дүүргийн 1-3 дугаар хороог бүрэн камерын хяналтад оруулж байсан бол одоо дүүргийн 21 хороо бүрэн камержсан байна. Уг төвийн үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон, үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишиг ажилтай өнөөдөр Цагдаагийн газрын удирдлагуудад танилцлаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, генерал Т.Сүхболд болон дүүргийн Цагдаагийн газрын удирдлагуудад Засаг дарга Н.Батсүмбэрэл “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг танилцууллаа. Тус бүсийг байгуулахад дүүргийн 1 дүгээр хороог ногоон бүс болгон 61 цэгт 145 чиглэлийн камерын суурилж, ингэснээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурч байсан

Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор байрны шав тавих арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Засаг даргын  зөвлөх Л.Цэеэрэгзэн, дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, ДИТХ-ын төлөөлөгч Х.Алтаншагай нар болон албаны төлөөлөл, иргэд оролцлоо. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс тус хорооны цогцолбор байрны шавыг өнөөдөр тавилаа

Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39

Чингэлтэй дүүргийн Ахмадын аварга шалгаруулах “ГРАУНД ГОЛЬФ”-ын тэмцээн 05 дугаар сарын 01-ний өдөр” ХАЙРХАН ХӨГЖИЛ 1” төвийн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Биеийн тамир, спортын хорооны дарга Б

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа. Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Архивын хэлтсийн дарга Д.Батчимэг, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны М.Навчаа, Газар зохион байгуулалтын албаны дарга Х.Хишигбадрах, дүүргийн Хоймор хайрхан амралт ОНӨТҮГ-ын дарга Б.Насанбат нар мэдээлэл өглөө

Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.