Эрүүл мэнд

Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02

 “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалтыг өнөөдөр /2024-05-16/ Булган аймагт зохион байгуулж байна

УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр УГТЭ-ийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны 35 сувилагч, тусгай мэргэжилтэн гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлж болох 20 гаруй шинэ санаа бүхий бүтээл танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо

УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2024.05.15/-өөс явуулж эхэллээ.Эмч, сувилагч 200 хүнийг хамруулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн  Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн суралцагсдад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд “1925 оны аравдугаар сарын 25-нд манай эмнэлгийн суурь тавигдаж, 15 ортойгоор үүд хаалгаа нээснээс хойш 100 шахам жилийн хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэшлийн олон эмнэлгийг салбарлуулан гаргасан байдаг.  Та бүхэн манай эмнэлэгт мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа хэрэг юм” гэлээ.Тэрбээр  “Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй

“Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” хамтарсан сургалт боллоо5 сар 16. 9:09

Өсвөр насны хүүхдийн дунд стресс, сэтгэц нийгмийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, JCI Лидер салбар байгууллагатай хамтран “Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт чадавхжуулах сургалтыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.Чадавхжуулах сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул,  JCI Лидер салбар байгууллагын 2024 оны дэд ерөнхийлөгч Б.Энхтулга нар нээж үг хэлэв.Сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан нийт 85 гаруй хүнийг хамруулж  өсвөр насныханд тохиолдох сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт түүний үр дагавар, сэтгэлзүйд нөлөөлөх нь зэрэг агуулгаар мэдээлэл хүргэж, оролцогчдоор сэтгэлзүйн тест, дасгал ажил хийлгэх хэлбэрээр зохион байгуулсан юм. Энэхүү сургалт цаашид үе шаттайгаар үргэлжилнэ

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа5 сар 15. 13:50

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай амжилттай суралцаж, өнөөдөр /2024-05-14/ сертификатаа гардлаа.УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан

ГССҮТ: “Эрүүл гар-Энгийн хариуцлага” аян өрнүүллээ5 сар 15. 9:16

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын албанаас Мэдээлэл технологийн алба, Сувилахуй алба,  Эм зүйн алба болон “Гүн тэнгэрийн нар” ХХК-тай хамтран "Эрүүл гар-Энгийн хариуцлага" аяныг өрнүүлж, гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал арга бол гарын эрүүл ахуй юм

С.Чинзориг: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангахад анхаарч байна5 сар 15. 8:48

Эрүүл мэндийн салбарт материаллаг нөөцөөс илүү чухал орлуулашгүй нөөц байдаг нь хүний нөөц бөгөөд 2023 онд Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэхэд онцгой анхаарсан жил болж өнгөрснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 12-нд болсон Архангай аймгийн Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний үеэр тэмдэглэн хэлсэн.Тэрбээр уг зөвлөгөөнд оролцсон Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, аймаг, сумдын удирдах ажилтнуудад зориулан тавьсан “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” илтгэлдээ   Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг дунджаар 26-54 хувиар нэмсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг 10, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмсэн.Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг хүний нөөцөөр хангах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих бодлогын хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдад олгох орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг өсгөж, суманд 40, аймагт 20 хувиар тооцож олгож эхэлсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын төвүүдэд ажиллаж буй зарим эмч, эмнэлгийн ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцон гуравдугаар сараас олгож буйг танилцуулсан.Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн ажилтныг дэмжих хүний нөөцийн бодлогын хүрээнд 2023 онд нийт 100 сувилагч, 100 эх баригч, хөдөөгийн 84 багийн бага эмчийг БНСУ, БНХАУ-д гадаад сургалтад хамруулсан.С.Чинзориг сайд багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар сард 5 литр шатахуун авдаг байсныг 6 дахин нэмэгдүүлж, хоёр жил тутамд дулаан хувцсаар хангах асуудлыг шийдвэрлэснээс гадна тогтвор суурьшилтай тасралтгүй 3 ба түнээс дээш жил ажиллаж буй багийн эмчид Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан. Мөн бүх багийн эмч нарыг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий богцоор хангаж байгаа гээд “Багийн эмч шинээр бэлтгэх үйл ажиллагаа нэлээд доголдсоныг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран засч залруулах алхмуудыг хийж эхлээд байна

Өвөрхангайд болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтад 400 хүн оролцлоо5 сар 14. 15:32

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран нийслэлийн дүүргүүд, бүх аймагт зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Өвөрхангай аймагт энэ сарын 11-нд боллоо.Үндэсний сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнтэй хамтатган зохион байгуулсан бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, засаг захиргааны нэгжийн төлөөлөл 400 шахам хүн оролцсон. Зөвлөгөөнийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нар үг хэллээ.С.Чинзориг сайд  Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнөөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон ололт амжилт, алдаа дутагдлаа илэн далангүй шүүн цэгнэж, цаашдын зорилтоо тодорхойлдог уламжлалтайг дурдаад 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн

С.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна5 сар 14. 12:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гуравдахь жилдээ Олон улсын сувилагчдын өдрийг сувилагч нараар бахархах, тэднийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, үйлчилгээний арга туршлагыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор “Сувилагч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээг “UG Arena” цогцолборт улсын хэмжээнд 2600 сувилагчийг оролцуулан зохион байгууллаа.“Сувилагч танаараа бахархъя” арга хэмжээнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон УИХ-ын НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ерөнхийлөгчийн зөлөх Т.Мөнхсайхан нар баяр хүргэж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцуулсан.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг болсон сувилагч нарт Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дэвшүүлж  “Хүмүүний алтан амийг аварч, айл гэрт аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэгч онцгой хариуцлагатай эрхэм хүндэт үйлсийн эзэд бол сувилагч та бүхэн билээ. Иймд сувилагч мэргэжлийн ач холбогдол, эрэлт хэрэгцээг таниулан, хүүхэд залууст сувилагч мэргэжлийг сонгох хүсэл эрмэлзлийг төрүүлэх сувилагч мэргэжлийн үнэ цэн, нэр хүндийг өсгөх, сувилагчдын эрхийг хамгаалах зорилгоор Олон улсын сувилагчдын өдрийг сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг сайхан уламжлалтай боллоо.Ард түмнийхээ эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө хүчин зүтгэж буй  сувилагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн та бүхэнд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно

"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"5 сар 14. 10:06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ “Бидний сувилагч–Бидний ирээдүй” сувилахуйн тусламж, үйлчилгээнд эдийн засгийн хүч, нөлөө уриатайгаар Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа, аймаг, нийслэлийн болон бусад салбарын  харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын төлөөлөл нийт 2500 хүн уулзалтад оролцов.   Монгол Улс 14 мянга гаруй  сувилагчтай   Энэ удаагийн Олон улсын сувилагчдын өдөрт зориулан “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл”, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл” сэдэвт дөрвөн салбар хуралдаанаар сувилахуйн салбарт гарсан ололт амжилт, хөгжил дэвшил, шинэчлэл, цаашдын хэтийн төлвөө тодорхойлон хэлэлцлээ

Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44

Монгол Улсын Засгийн газраас хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр олон улсын хөндлөнгийн үнэлгээний багт хүсэлт тавьсны дагуу Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг үнэлгээ хийхээр манай улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд ажиллалаа.​​​​   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат олон улсын хамтарсан үнэлгээний багийнхныг хүлээж авч уулзахдаа хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлсэн.   Манай улс хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын хөндлөнгийн үнэлгээг хоёрдахь удаагаа хийлгэж байгаа бөгөөд тус үнэлгээний багтай гурван сарын хугацаанд 20 гаруй удаа цахимаар ажлын хэсгийн хурал хийж, хавдрын тусламж үйлчилгээний бодлого, эрх зүйн орчны өөрийн үнэлгээ болон бусад шаардлагатай мэдээллийг илгээж байсан юм.   Уулзалтын үеэр олон улсын үнэлгээний багийнхан өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв, "Интермед" эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсанаа дуулгалаа.   Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комиссын ажлын албатай уулзаж, цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үнэлгээ хийсэн ба Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн холбогдох хөтөлбөрийн эрдэмтэн, профессоруудтай хавдрын хүний нөөцийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын талаар санал солилцсон байна.   Олон улсын хамтарсан үнэлгээний багийн урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээр хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүн амын зан үйлийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох, эрт илрүүлгээр илэрсэн тохиолдол бүрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй хамруулах, хавдрын тусламж, үйлчилгээнд өвчтөний ар гэрийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг бий болгож хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв.    Түүнчлэн хамтарсан үнэлгээний багт ажилласан олон улсын байгууллагууд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.   Энэхүү хөндлөнгийн үнэлгээний эцсийн зөвлөмж арваннэгдүгээр сард гарна

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танхимын сургалтыг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа. Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан. Тус сургалтаар Фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа. Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал  ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо

УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны  доктор Б.Хишигжаргал эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлж хэлсэн үгэндээ  “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43

Орхон аймгийн эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ зориулж “Бидний сувилагч, Бидний ирээдүй” баярын хурлыг энэ сарын 9-нд зохион байгууллаа.Хурлыг нээж ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Батцэнгэл, УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.Энэ үеэр “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах арга хэмжээ болсон бөгөөд шилдэг сувилагчаар БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Маруушийн Нямсүрэн шалгарав.Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс “Алтан гадас” одонгоор “Анхны оч” ӨЭМТ-ийн сувилагч Б.Удвал тэргүүтэй төрийн болон орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдсан юм

Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.