Улс төр

Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37

Сум орон нутгийн малчин бүрд хүрч ажиллах сургагч багш нарын сургалт үргэлжилж байна

ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.  Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.   2024.04.23. Мягмар гараг.   Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2024 оны 04 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.   (Дэлгэрэнгүйг эндээс https://www.parliament.mn/nn/62256/ үзнэ үү)     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиевыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.   (Дэлгэрэнгүйг эндээс https://www.parliament.mn/nn/62259/ үзнэ үү)     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам, эвслийн удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм. 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд хүсэлтээ өгөв. Зүй ёс нам Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгдлээ. 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна

Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38

-Энэ жил зээлийг нь тэглэчихэж болно оо, тэгээд малаа алдчихсан малчид маргааш яаж амьдрах юм бэ. Энэ асуултын хариулт бол Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр юм- МАН-ын генсек Д.Амарбаясгалан үндэсний телевизээр ярьж байна

Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.04.26) нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэнээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайванг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилж, томилолтын хугацаа нь дууссан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшиний Бадралыг эргүүлэн татахаар санал ирүүлжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бейсен, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүү шүүлтийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нийцүүлэн нэмэлт оруулах, зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тооцож байгаа тул  Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав.   Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус нэмэлт протоколын 17 дугаар зүйлд “Оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бие даасан, хараат бус Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүргийг хүлээлгэсэн. Иймд соёрхон баталсан олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протокол дотоодын хууль тогтоомжтой адил үйлчлэх ёстой ч практикт эрх зүйн тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэлээ. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйл, 25 заалттай бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу боловсруулагдсан аж. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгажээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.     Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг давантуулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгойанхаарч байна

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож,  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн байгалийн бэрхшээлийг  хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн хүрээнд Төрийн ордонд (2023.04.25) амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.   Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чуулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид үндсэн болон салбар нийт 9 чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага ололтоо хуваалцлаа гээд 2030 он гэхэд бид бүхэн Тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих явдал нэн чухал болохыг үндсэн хэлэлцүүлэг болгонд хөндсөнийг онцлов. Хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс, үндэстнүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойг хүртэлх бүс нутгийг хамрах Алтайн язгуур соёлын талаар энх тайванч, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний түвшинд хэрхэн хамтран ажиллахаа нээлттэй ярилцаж тодорхойлсон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын  зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.” гэсэн 4.8 дахь хэсэг, 27 дугаар зүйлд “Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд  дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэсэн 27.12 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 28 дугаар зүйлд “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ”, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй.” гэсэн 28.6, 28.11 дэх хэсэг, мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 54.2, 55.2-т заасан журмаар зохицуулах харилцаанд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.   Дараа нь УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишшүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал,  төслийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “115.2.18.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг Төсвийн байнгын хороо жил бүр” гэсэн агуулгатай 115.2.18 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.25) хуралдаан гишүүдийн ирц бүрдэснээр 10 цаг 35 минутад эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Эхлээд Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт Төрийн ордны “Их Монгол” танхимд “Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр /2024.04.25/ үргэлжилсэн. Нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт16.7:Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцсэн юм.   Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн бүтцийн шударга бус байдал, тэгш бус байдлыг шийдвэрлэх нь” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Бүтцийн тэгш бус байдал нийгмийн аль нэг бүлэг бусдыг баялаг, нөөц бололцоонд нэвтрэх эрхийг санаатай болон санамсаргүйгээр хориглосон дүрэм журам тогтоосон үед эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг. Хүн төрөлхтөн олон нийтэд хүртээмжтэй байхыг хичээсээр ирсэн, бидний үйл ажиллагаанд зарим ахиц дэвшил байгаа ч, олон сорилттой тулгарсаар байгааг дурдаад сүүлийн жилүүдэд “COVID-19” цар тахлын нөлөөлөл, байгалийн гамшиг, бүс нутгийн мөргөлдөөн, дайны тоо нэмэгдэж байгаа нь тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсны хүртээмжийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих бидний хүчин чармайлтад саад бэрхшээл учруулж байна

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.