Хөлбөмбөг

Криштиану Роналду Саудын Арабын багт 2025 он хүртэл хүчин зүтгэнэ2023, 1 сар 2. 9:58

Криштиану Роналду Саудын Арабын "Аль Насср" багт 2025 он хүртэл тоглох гэрээ байгуулжээ. Тэрбээр Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багт байх үедээ багийн удирдлага, ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг, багийн андуудаа хүртэл хатуу ширүүн шүүмжилсэн

Катар ДАШТ-ий үеэр 1.4 сая гадаадын жуулчин хүлээн авчээ2022, 12 сар 21. 14:16

Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Өнгөрсөн ням гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ.

Лионель Мессигийн ялагчийн цом өргөж буй зураг Инстаграмд хамгийн олон “лайк” цуглуулжээ2022, 12 сар 20. 18:48

Лионель Мессигийн ялалтаа тэмдэглэж буй зураг Инстаграм хуудаснаа хамгийн олон “лайк”-тай зураг болжээ 4 цаг 2 минутын өмнө0 Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Аргентин улсын шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ий хүрээнд түүх бүтээсэн билээ. Тэд ДАШТ-ий финалын шатанд Франц улсын шигшээ багийн эсрэг тоглож, 3(4):3(2) харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Тэгвэл багийн ахлагч Лионель Мессигийн ялалтаа тэмдэглэж буй зураг Инстаграм хуудаснаа тамирчны нийтэлсэн хамгийн олон “лайк”-тай зураг болж, Криштиану Роналдугийн рекордыг эвджээ

КАТАР-2022: Хамгийн олон гоолтой ДАШТ боллоо2022, 12 сар 19. 11:37

Аргентин, Францын шигшээ багуудын хооронд өрнөсөн шувтаргын тоглолтын үеэр зургаан гоол орсноор “Катар-2022” нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тэмцээн боллоо.   "Лусаил" цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тоглолтын үеэр хоёр багийн тамирчид эсрэг багийн хаалганд зургаан гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий нийт гоолын тоо 172-т хүрсэн байна

“Реал Мадрид” баг 16 настай довтлогч хүүг 63.6 сая ам.доллароор "худалдаж авна"2022, 12 сар 19. 10:14

Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Бразилын “Палмейрас” багийн 16 настай довтлогч Эндрикийг 63.6 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцжээ.   Түүнийг 2024 оны долдугаар сард хууль ёсны насанд хүрэхэд нь “Реал Мадрид” баг бүрэлдэхүүндээ авах аж.  Эндрик аравдугаар сард Бразилын "Палмейрас" багт анхны тоглолтоо хийсэн

ДАШТ 2022: Португал улсын шигшээ багийн менежер ажлаа хүлээлгэн өгөх болжээ2022, 12 сар 16. 12:59

Катар 2022: Португал улсын шигшээ багийн менежер ажлаа хүлээлгэн өгөх болжээ 1 цаг 10 минутын өмнө0 Португал улсын шигшээ багийн менежер Фернандо Сантос үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болжээ. Өдгөө 68 настай Фернандо Сантосын хувьд Португал улсын шигшээ багийн менежерээр 8 жил ажиллаж, 2016 онд зохион байгуулагдсан Евро 2016, 2019 онд зохион байгуулагдсан УЕФА Үндэстнүүдийн лиг тэмцээнүүдэд тус, тус тэргүүн байр эзлэхэд багаа удирдан чиглүүлж байсан амжилттай юм. Харамсалтай нь энэ онд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн ДАШТ-д түүнээр удирдуулсан Португал улсын шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлснээр Фернандо Сантос ийм шийдвэр гаргах болжээ. Түүний зүгээс ДАШТ-ий сүүлийн 2 ч тоглолтод шигшээ багийн од Криштиану Роналдуг сэлгээнд суулгах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр Роналдугийн дэмжигчдийн уур хилэнг төрүүлээд амжсан билээ

КАТАР-2022: ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор болов2022, 12 сар 15. 10:52

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаур хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо.    Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.   Аваргын төлөөх тоглолтод Францын баг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай тоглоно

Аргентины шигшээ баг шувтаргын тоглолтод шалгарлаа2022, 12 сар 14. 9:51

 Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багийг 3:0 оноогоор буулган авлаа. Тоглолт мягмар гарагт Лусаил хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.    Хорватын шигшээ багийн хаалганд Лионель Месси (34 дэх минутад, торгуулийн цохилт), Хулиан Альварес (39, 69 дэх минутад) нар гоолджээ

Кристиано Роналдо:Дэлхийн аваргад Португал түрүүлэх нь миний мөрөөдөл байсан2022, 12 сар 13. 11:36

Б.ДОЛЖИНЖАВ “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж буй энэ цаг үед Португалийн шигшээ багийн од, алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдог “Амжилтын түүх” буландаа онцоллоо. Мароккогийн багт 1:0 харьцаагаар ялагдаж, хагас шигшээд шалгарч чадаагүй тэрбээр “Миний мөрөөдөл дууслаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо 1985 оны хоёрдугаар сарын 05-нд төржээ

КАТАР-2022: Хорват дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээг нутагт нь буцаав2022, 12 сар 10. 12:31

"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт ДАШТ-ий мөнгөн медаль Хорват болон дэлхийн 5 удаагийн аварга Бразилын хооронд өрнөж тэд өгөгдсөн цагтаа 1:1-ээр оноо тэнцэж, 11 метрийн торгуулийн /пенальт/ цохилтоор ялагчийг тодруулахад Хорватын шигшээ баг 4:2-оор хожиж ¼ шигшээд шалгарлаа.   Бразилчууд энэ ДАШТ-д ур чадвараар давамгайлан тэргүүлсээр шөвгийн наймд төвөггүй гарч ирсэн бөмбөг бөөрөнхий гэдгийг нотолж Хорватын хамгаалалтыг сэтэлж чадаагүй бөгөөд үндсэн цагаа дуустал аль ч тал нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсангүй.   Харин нэмэлт цаг сунгахад Бразилын довтлогчид Хорватын хамгаалагчдыг хэд хэд давсан ч хаалгач Ливаковичийг гэтэлж чадалгүй байсаар 105+1 дэх минутад Неймар тоглолтын эхний гоолыг оруулж Бразил тэргүүлж эхлэв. Тэрбээр шигшээ багтаа 77 дахь гоолоо оруулж домогт тоглогч Пелетэй тэнцлээ.   Энэ мөчид хорватчууд довтолгооны сэлгээ оруулж Мислав Оршич эхний хүрэлтээр дамжуулж Бруно Петкович 117 дахь минутад гоол оруулж тэнцүүлсэн юм.   Ингээд 2 баг пенальт цохихоор болсон

КАТАР-2022: Шөвгийн наймд Франц-Английн шигшээгийн супер тулаан болно2022, 12 сар 5. 9:37

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсаас сурвалжилж байгаа Монголын ганц спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэндээ толилуулж байна.   "Катар-2022" өдрийн тэмдэглэл #15 "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд буюу шилдэг 16-д бүх цаг үеийн түүхэндээ анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ. Харин хасагдах шатны эхний хоёр өдрийн дараа Хойд Америк "депутат"-гүй боллоо.   Одоогоор "Катар"-ын чуулганд Европын  долоо /Холланд, Франц, Англи, Хорват, Испани, Португал, Швейцарь/, Өмнөд Америкийн хоёр /Аргентин, Бразил/, Азийн хоёр /Япон, БНСУ/,  Африкийн нэг /Марокко/ "гишүүн" ирцтэй байгаа.   Франц-Польш 3:1 Дэлхийн аварга Францын "гурван өнгөтнүүд" Польшийн "цагаан бүргэдүүд"-ийг төвөггүй хожиж, шөвгийн наймд үлдлээ

КАТАР-2022: ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо2022, 12 сар 3. 10:19

Монголын спортын сэтгүүлчдээс “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус улсад  сурвалжилж байгаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны мэдээ, мэдээлэл, тодруулгыг та бүхэнд хүргэж байна.   "Катар-2022" өдрийн тэмдэглэл #13   Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хэсгийн тоглолтууд дууслаа.    Арабын ертөнц, муслим шашинт улсад анх удаагаа болж буй уг тэмцээнд "ногт ганзагалаж" ирсэн 32 шилдэг багийн тэн хагас нь нутгаа зорих боллоо. Зарим нь нулимстай, гунигтай буцаж буй бол зарим нь нүүр бардам, харц дээгүүр харьж яваа.   Мэдээж дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман, дэлхийн хошой аварга Уругвай болон Бельги, Данийн багуудыг энэ тэмцээнд дахин харахгүй гэхээр бас харамсмаар.    Харин Саудын Араб, Тунис , Эквадор энэнээс ч илүү бололцоо байна гэсэн бодолтой, өөдрөг нутаг буцаж буй биз ээ.   Өнөөдөр болсон тоглолтод айдаггүйгээ авдрандаа хийгээд авсан Бразил, Португал нөөц тоглогчдоо талбайд гаргаж, гол тоглогчдоо "нөөцлөв".   Португал ч тэр, Бразил ч тэр тоглолтын сүүлчийн минутад гоол алдаж хожигдлоо

КАТАР-2022: Японы шигшээ баг Испанийг хожиж, хасагдах шатанд шалгарав2022, 12 сар 2. 10:37

Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Японы шигшээ баг ахин нэг ялалт байгуулж, E хэсэгт дэлхийн аварга асан Испанийн багийг 2-1 харьцаатай илүүрхсэнээр хасагдах шатанд шалгарлаа.   Испанийн тамирчид тоглолтыг эхлэх үеэс нь хяналтдаа авч, 11 дэх минутад Альваро Мората гоол оруулжээ. Харин хоёрдугаар хагаст энэ байдал эрс өөрчлөгдөж, Японы хөлбөмбөгч Доан Рицү 48 дахь минутад гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн юм.   Үүнээс ердөө гуравхан минутын дараа Японы шигшээ баг хоёр дахь гоолоо оруулж, улмаар Испанийн хүчтэй довтолгоог хамгаалснаар 2-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан байна.   Японы шигшээ багийн тамирчид мөн өнгөрсөн долоо хоногт Германы багийг ижил онооны харьцаагаар буулган авсан юм

“Катар-2022”-Хамгийн хамгийн...2022, 12 сар 2. 8:29

  Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ. Хамгийн намхан хөлбөмбөгчин Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн. Хамгийн өндөр тоглогч Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй

Иранд хөлбөмбөгийн багийн ялалтын дараа 700 гаруй хоригдол суллажээ2022, 11 сар 30. 13:01

Хөлбөмбөгийн ДАШТ-д улсынх нь шигшээ баг Уэльсийн багийг хожсон ялалтын дараа Ираны эрх баригчид 700 гаруй хоригдлыг шоронгоос суллажээ. ИБНИУ-ын шүүх засаглалын тэргүүний тушаалаар хоригдлууд ийнхүү суллагдсан тухай фарс агентлаг мэдээлсэн байна. Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий талбарт үндэсний шигшээ баг нь ялсныг тэмдэглэж 715 хоригдлыг суллажээ. Ираны шүүх засаглалын тэргүүн Голям Хосейн Мохсени Эжей ираны үндэсний эв нэгдэл, хамтач үзэл санааны илрэл болж Ираны ард түмэнд баяр жаргал бэлэглэлээ хэмээн хөлбөмбөгчдийн ялалтыг өндрөөр үнэлжээ

Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.