Оюуны спорт

Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэв2023, 11 сар 6. 11:25

Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо

Азийн пара наадамд спортын хоёр төрөлд оролцсон анхны Монгол тамирчин Б.Хашцэцэг2023, 10 сар 24. 14:06

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадмын шатрын тэмцээн хоёр дахь өдрөө өрнөж байна. Долоон өрөг тоглох тус тэмцээнд манай улсаас Б.Хашцэцэг, Г.Дэлгэрдалай, Г.Гончигсүрэн, Ө.Мөнхтөр, Ц.Өлзий, С.Сундуй, Х.Хишигбаяр нар оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнд оролцож буй Монголын шатарчин Б.Хашцэцэг нь “Инчён-2014” Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Азийн зуны спортын пара наадамд хоёр спортын төрлөөр оролцсон анхны монгол тамирчин болж байна

Аав, хүү Азийн наадамд анх удаа оролцож байна2023, 10 сар 24. 13:32

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө өрнөж байна. Өнөөдөр го даамын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан гурав дахь учраатайгаа өрсөлдөж байна. Тус тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдөж байгаа ба го даамын спорт нь энэ удаагийн Азийн наадамд анх удаа нэгдэж буй юм

Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ2023, 4 сар 24. 8:49

Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ.   Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөний дотор Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна.   Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ

Өсвөрийн шатарчид Бангкок хотноо 21 медаль хүртлээ2022, 11 сар 15. 9:40

Тайландын Бангкок хотноо 11 дүгээр сарын 04-13-нд болсон Зүүн Азийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид амжилттай оролцож 21 медаль хүртлээ.  Тус тэмцээнд Ази тивийн 12 орны 180 өсвөрийн шатарчид оюун ухааны цар, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.  Монгол Улсаас "Их мастер" шатрын академийн дасгалжуулагч, Их мастер Б.Хатанбаатар ахалж, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч  Ц.Батболд, Их мастер Г.Мөнхгал нарын дасгалжуулагчтай 16 өсвөрийн тамирчин өндөр амжилттай оролцлоо.  Монгол улсын тамирчид хувийн дүнгээр 10 медаль, багийн төрөлд 11 медаль нийт 21 медаль хүртэж 2022 оны АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлэв.  "Их Заргач" клубын тамирчин  Б.Дүүрэнхишиг стандарт буюу сонгодог төрөлд Зүүн Азийн аварга цол хүртлээ.  Стандарт төрөлд медаль хүртсэн Монголын 4 тамирчдаас Б.Дүүрэнхишиг - FM, Б.Амин-Эрдэнэ - WFM, Н.Галт - CM, Б.Ану - WCM цолны болзлыг тус тус хангалаа.

Шагайн харвааны “УУХАЙ” наадам болно2022, 11 сар 1. 13:39

 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын шагайн харвааны холбоо ТББ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 5, 6-нд “Скай резорт” цанын баазад “Уухай” шагайн харвааны наадам хийнэ. Наадмыг Нийслэл хотын 383 жилийн ойн хүрээнд Монгол улсыг олон улсад сурталчлах, Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Шагайн харвааны наадмын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах бөгөөд https://shagainkharvaa.mn/meduuleg хаягаар хүлээн авна. Шагайн харваа нь Монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл бөгөөд 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Зурхайгаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо2022, 10 сар 31. 12:14

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ.   Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа .   Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом хүртлээ

16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг наймдугаар байрт шалгарлаа2022, 10 сар 12. 12:30

Азербейджан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцсон байна

Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууцны батламж гардуулав2022, 9 сар 21. 12:08

Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууцны батламж гардуулжээ. Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад манай улсын Үндэсний шигшээ багийнхан амжилттай оролцсон. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болсон юм

Монголын Дота 2-ын Лилган баг дэлхийн тавцанд2022, 9 сар 14. 11:48

Дэлхий ертөнцөд техник технологи хөгжихийн хэрээр цахим спортын хөгжил хурдацтай урагшилж, түүнийг дагасан шагналын сан ч бусад спортын төрлүүдийг илүүрхэж эхэлсэн. Дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаа цахим спортын төрөл манай улсад ч мөн адил хурдацтай хөгжиж байна

Д.Мөнхзул өсвөрийн ДАШТ-ийг өнгөлж байна2022, 9 сар 13. 10:53

Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж байна. Тэрээр долоон өргийн дараах байдлаар зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж байна

Т.Мөнхзул & Анна Крамлинг2022, 9 сар 8. 10:16

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий

Б.Мөнгөнзул тэргүүтэй өсвөрийн шатарчид Румынд өрсөлдөж байна2022, 9 сар 7. 11:33

 Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр эхэллээ

Олимпиадын аварга Б.Мөнгөнзул тэргүүтэй шатарчид Румынд өрсөлдөж байна2022, 9 сар 7. 8:54

Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр эхэллээ

Отгон их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнав2022, 8 сар 26. 13:58

Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ. Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа

Stalwart Esports” багийнхан “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээний 3 дугаар байрын эзэн болов2022, 8 сар 14. 11:14

 Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээнд Монгол Улсаас “Stalwart Esports” баг өрсөлдөв. Нийт 18 баг оролцож, 18 үе өрсөлдсөний эцэст “Stalwart Esports” 180 оноогоор гуравдугаар байр эзэлж, шагналд 185 мянган ам.доллар хүртсэн байна.  Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тэмцээний ялагч болж 525 мянган ам.доллар, Саудын Арабын “Team Falcons” баг хоёрт шалгарч, 325 мянган ам.доллар хүртжээ. Харин тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор Монголын “Stalwart Esports” багийн “Action” Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.долларын эзэн болжээ. “Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн: IGL, Scout – Э.Өнөболд (Pika) Support – Б.Билгүүтэй (Skryyy) Attacker – Г.Сүхбат (Action) Fragger – А.Бүрэнбаяр (Top) Coach – Б.Жаргалсайхан (Senator) "Stalwart Esports" багийнхан цахим хуудаснаа "PUBG WORLD INVITATIONAL 2022 тэмцээний гуравдугаар байрын шагналт хэмээн дуудуулахаар болж байна

Их мастер А.ЭНХТУУЛ-д Франц улсын өмнөөс тоглох урилга иржээ2022, 8 сар 11. 11:16

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал Монголын Их мастер А.Энхтуулд ирсэн байна. 

188 орноос Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байрт шалгарав2022, 8 сар 10. 10:00

Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.  

Б.Мөнгөнзул Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль авсан анхны Монгол хүн олов2022, 8 сар 10. 9:53

Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байгаа дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа олимпиадын алтан медалийг эх орондоо авчирч байна.  

Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна6 цагийн өмнөБаянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо6 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд6 цаг 19 минутын өмнөАшигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна6 цаг 25 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.