Европ

Глеб Каракулов: Путиний мэдээлэл авдаг гол эх үүсвэрүүд нь тагнуулын байгууллагын тайлан болон Оросын төв телевиз2023, 4 сар 7. 12:52

Оросын бизнесмэн Михаил Ходорковскийн байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Досье Центр” сайт саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэргэд олон жил ажилласан мэргэжилтэнтэй ярилцлага хийжээ. Уг ярилцлагын эзэн Глеб Каракулов бол Холбооны Хамгаалалтын Албанд байхдаа Путиний харилцаа холбооны асуудлыг хариуцдаг байсан хүн юм.Тэрээр 2009 оны аравдугаар сараас хойш ОХУ-ын ерөнхийлөгчийг 180 гаруй удаа гадаад айлчлалд дагалдахдаа бүх харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг хянаж, зохицуулдаг байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Путинийг Казахстанд айлчлах үеэр Каракулов гэр бүлийн хамт Турк улс руу зугтсан аж

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин шинэ жилийн мэндчилгээндээ юун тухай онцлов2023, 1 сар 2. 8:56

Путин сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн урт шинэ жилийн мэндчилгээндээ юун тухай онцлов? 9 цаг 37 минутын өмнө0 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн урт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Украинд халдан түрэмгийлснээ зөв зүйтэй зүйл байсан гэдгийг дахин илэрхийлж энэхүү дайнд ялалт байгуулна гэдгээ амлав. Тэрээр энэ удаагийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хундагатай оргилуун дарс өргөн энэхүү дайны төлөө хундага өргөхийг телевиз үзэгчдээс хүсчээ. Ерөнхийлөгч Путин орон нутгийн цагаар 2022 оны 12-р сарын 31-ний өдөр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ "Украины дайны талаарх ёс суртахууны болон түүхэн зөвтгөлийг ОХУ хангалттай гаргаж чадна” хэмээн цохон тэмдэглэв

Орос Украины Киев хот руу дахин агаараас цохилт өгчээ2022, 12 сар 20. 9:43

 Орон нутгийн цагаар 19-ний өдөр Оросын арми Украины нийслэл Киев болон бусад хотуудад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр дахин агаарын цохилт өгсөн талаар Daily Guardian агентлаг мэдээлэв. Киевийн цэргийн эрх баригчид Телеграмм платформоор дамжуулан мэдэгдэхдээ Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд урд шөнө нийслэл хотын дээгүүр ажиглагдсан ба заримыг нь устгасан гэж тус мэдээнд дурдсан байна. Киев хотын захирагч Олекси Кулева хэлэхдээ, энэ үеэр зарим нэг чухал дэд бүтэц эвдэрч сүйдэн хоёр хүн шархадсан гэв. Энэхүү халдлага шөнийн цагаар болсон бөгөөд агаарын дайралтын дохио 2:00 цагийн орчимд дуугарч эхэлсэн байна

Европын холбоо Украинд 18 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ2022, 12 сар 17. 12:20

Европын холбооны удирдлагууд Украинд 18 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа баталлаа. Тэд ирэх онд Украины эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болгон энэ мөнгийг зээл болгон өгөхөөр тохиролцсон байна

Европын холбоо дайныг зогсоохын төлөө ОХУ-д нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриаллаа2022, 12 сар 3. 14:05

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлж, ОХУ-д нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалсан байна. Европын дээд удирдлагын энэхүү айлчлал Европын холбооны Хятад руу экспортоо нэмэгдүүлэх сонирхол, ардчилал, эрх чөлөөг хамгаалахад Бээжинтэй эв зүйгээ олох хэрэгцээ шаардлагын дунд тэнцвэрийг олоход чиглэсэн гэж хэвлэлд онцолсон байна. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-ын даргатай хоёр талын худалдаанаас гадна Украины дайн зэрэг олон улсын томоохон асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн гэдгээ мэдэгджээ. Чарльз Мишель Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Оросыг Украинд хийж байгаа дайнаа зогсооход нь голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх тухай заналхийллийг Чарльз Мишель, Ши Жиньпин нар хэлэлцэж, цөмийн зэвсгээр заналхийлэх нь хариуцлагагүй бөгөөд өндөр эрсдэлтэй гэдэг дээр санал нэгджээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийн хэрээр Европын холбоо Хятадыг стратегийн өрсөлдөгчөө гэж үзэх болсон юм

Украинд Оросын түрэмгийллийн улмаас 8300 гаруй энгийн иргэн амиа алджээ2022, 11 сар 21. 15:21

Украинд дайны улмаас 8300 гаруй энгийн иргэн амиа алджээДаниил Сотников20 цагийн өмнө 20 цагийн өмнөУкраины Ерөнхий прокурорын газар дор хаяж 8300 энгийн иргэн амиа алдсаныг баталж, бодит байдал дээр тэдний тоо хамаагүй их байгааг онцоллоо. https://p.dw.com/p/4JnQkОдоогийн байдлаар Украинд Оросын түрэмгийллийн улмаас 8311 энгийн иргэн амиа алдсаны 437 нь хүүхэд байна. Үүнээс гадна 11 мянга гаруй энгийн иргэн шархаджээ

Украин, Орос аль аль нь Польшид болсон дэлбэрэлтэд хамааралгүй гэв2022, 11 сар 16. 12:08

Польшийн тосгонд болсон дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амь үрэгджээ   Польшийн Гадаад хэргийн яамнаас тус улсын Украинтай хиллэдэг Польшийн Пржеводув тосгонд дэлбэрэлт болсонтой холбогдуулан ОХУ-ын Элчин сайд Сергей Андреевийг нэн даруй тайлбар хийхийг шаардсан байна. Энэ тухай өчигдөр /2022.11.15/ мягмар гарагт Польшийн ГХЯ-ны сайтад мэдээлжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэр рүү " галлах" үеэр  ойролцоогоор 15.40 цагт Орост үйлдвэрлэсэн пуужин Польшийн Пржеводув тосгоны нутаг дэвсгэрт унасан байна

Словенийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогджээ2022, 11 сар 14. 13:06

Ням гарагт Словенийн сонгогчид бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусарыг улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгожээ.   Н.Мусар одоогийн Ерөнхийлөгч Борут Пахорын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөнө.   Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаарх урьдчилсан дүнгээр, Н.Мусар 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан, сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын гишүүн Анзе Логар 46 хувийн санал авчээ.   Өнгөрсөн сард явуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар А.Логар долоон нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан бол Н.Мусар хоёрдугаарт бичигджээ. Ингэснээр хоёр нэр дэвшигч дараагийн шатны санал хураалтад шигшигдэн үлдсэн байна.   Өдгөө 54 настай Н.Мусар нь өмгөөлөгч, сэтгүүлч бөгөөд улсын мэдээллийн комиссарын алба хашиж байжээ

Их Британи болон Францад иргэд цалин нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлалаа2022, 11 сар 13. 12:51

Их Британи болон Францад олон мянган хүн ажил хаялт зарлаж, инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж, жагсаал хийжээ. Ажил хаялтын улмаас Лондон, Парис зэрэг том хотуудад метроны үйлчилгээ түр хугацаанд зогссон байна

Украины кибер аюулгүй байдлыг хангахад Герман нэг тэрбум евро зарцуулна2022, 11 сар 12. 12:10

 Украины кибер аюулгүй байдлыг хангахад Герман нэг тэрбум евро зарцуулна   Украиныг дэмжих, кибер халдлагаас хамгаалах, иргэний нийгмийг хөгжүүлэхэд зориулж Герман улс 2023 оны төсвөөсөө нэг тэрбум евро нэмж зарцуулахаар болжээ. Энэ хөрөнгийг Оросын кибер халдлагаас хамгаалах, дайны гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулахад зарцуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 11-ний баасан гарагт Ройтерс агентлаг иш татсан Германы Засгийн газрын тогтоолд энэ тухай дурдсан байна. Санхүүжилтийн нэг хэсгийг Украины эзлэгдсэн бүс нутгуудаас Оросын цэргийг гаргасны дараа хүний ​​эрхийг зөрчсөн, дайны гэмт хэргийн нотлох баримтыг бүртгэх мэргэжилтнүүдийн бүлэгт шилжүүлнэ. Мөн Беларусь, Орос, Украины сэтгүүлчдийг хамгаалах зэрэг бүс нутгийн иргэний нийгмийг дэмжихэд нэмэлт санхүүжилтэд олгох юм. Уг санхүүжилт нь Герман Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэх эсэх тухай маргаантай үед гарсан учраас Герман Украины парламентын бүлгийн дарга, Ногоон намын гишүүн Робин Вагенер, "Украинд бидний энэ удаагийн дэмжлэг шаардлагатай зэвсгийн хангамжаас хамаагүй илүү чухал " гэж хэлжээ

Европын холбоо ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна2022, 11 сар 11. 14:44

Европын холбоо ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө танилцууллаа. Уг тусламжийг дайнд нэрвэгдсэн Украин улс эрчим хүч, эрүүл мэндийн байгууллагуудаа хэвийн ажиллуулах, цалин тэтгэврээ тавихад нь дэмжлэг болгох зорилгоор нэн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөх аж

Украины ерөнхийлөгч Москватай хэлэлцээ хийх нөхцөлөө нэрлэжээ2022, 11 сар 9. 15:35

Киевийг Москватай яриа хэлэлцээ хийхийг ятгаж байгаа гэдэг мэдээлэл өрнөдийн хэвлэлүүд гарсны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ийм яриа хэлэлцээ хийх нөхцөлийг нэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын өндөр албаныхны зүгээс Киевийг Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байдал харуулахад уриалсан гэдэг мэдээлэл хэд хоногийн өмнө Вашингтон пост сонинд гарч байсныг хэвлэлүүд энэ үеэр мөн сануулж байна. Телеграм сувагтаа нийтэлсэн энэ бичлэгтээ Зеленский, “улсынх нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, НҮБ-ын дүрмийг хүндэтгэх, дайнаар учирсан бүх хохирлыг барагдуулах, цэргийн гэмт хэрэгтэн нэг бүрт шийтгэл ногдуулах, мөн дахин ийм явдал гаргахгүй байх баталгаа гаргуулах гэсэн шаардлагуудыг” дахин нэрлэжээ

Энэтхэг ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авсаар байх болно гэв2022, 11 сар 9. 13:04

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманям Жайшанкар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн үргэлжлүүлэн худалдан авсаар байх болно хэмээн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдэгджээ. Жайшанкар болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар мөн өдөр Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "ОХУ бол найдвартай, олон жилийн турш шалгуурыг давсан түнш юм" хэмээн дурдаад дээрх мэдэгдлийг хийв. “Их 7”-гийн бүлэг ирэх сарын эхнээс Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоох шийдвэрийг эцэслэн баталсан талаар ямар бодолтой байгааг асуухад тэрээр “Энэтхэг бол газрын тос, байгалийн хийн хэрэглээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог ч орлогын түвшин тийм ч өндөр биш" хэмээн тэрээр цохон тэмдэглэсэн байна. “Ний нуугүй хэлэхэд ОХУ-тай харилцах харилцаа бидний талд ашигтай байгаа нь олон ч зүйлээс тодорхой харагдаж байна. Хэрэв бидэнд ашигтай байгаа бол бид үүнийг хадгалж авч үлдэхийг хүсэх нь гарцаагүй” хэмээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Украин руу халдан түрэмгийлснээс хойш тус улсын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээг өргөн хүрээтэйгээр авч хэрэгжүүлсээр байгаа билээ

Э.Макрон: Франц улс Украинд өвлийг давахад нь тусална2022, 11 сар 2. 8:20

Э.Макрон: Францулс Украинд өвлийг давахад нь тусална  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хэлэхдээ, Франц улс Украинд өвлийг даван туулахад тусална гэж Елисей ордноос гаргасан уриалгыг уншив. Франц улс Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхийг бэхжүүлж, эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засварлана гэж Макрон мэдэгдэв. Макрон Украины энгийн иргэдэд өвлийн улиралд дэмжлэг үзүүлэх зорилгоор 12-р сарын 13-нд Парист олон улсын бага хурал зохион байгуулахаар Зеленскийтэй тохиролцсон гэжээ. Хоёр Ерөнхийлөгч мөн Францын компаниудын дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд 12-р сарын 12-нд хоёр талын бага хурал зохион байгуулахаар тохиролцов. Макрон, Зеленский нар мөн чухал ач холбогдолтой үр тарианы экспортыг тээвэрлэж буй хөлөг онгоцыг аюулгүй нэвтрүүлэх тухай хэлэлцээрээс татгалзах тухай Оросын шийдвэрийг хэлэлцэв

Оросын тэрбумтан Олег Тинков иргэншлээсээ татгалзлаа2022, 11 сар 1. 15:58

 Оросын тэрбумтан, банкир Олег Тинков ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайныг эсэргүүцэж, “Путины фашизм”-ыг буруушаахдаа иргэншлээсээ татгалзжээ. Энэ талаар тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа мэдэгдсэн байна. Олег Тинковын хувьд Оросын хамгийн том, цахим зээлийн үйлчилгээг санал болгодог Тинкофф банкны үүсгэн байгуулагч бөгөөд тус банк нь ойролцоогоор 20 сая хэрэглэгчтэй юм. Түүний өгүүлснээр, “Би хувьдаа эв найрамдалтай хөрштэйгөө дайн эхлүүлсэн фашист улстай холбоо, хамааралтай байж чадахгүй

ОХУ-ын 17 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгийг битүүмжилжээ2022, 10 сар 31. 15:09

Европын холбооны зүгээс ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээний хүрээнд олигархууд болон аж ахуй нэгжүүдийн эзэмшиж байсан 17 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэсэн талаар Их Британийн The Guardian сонин мэдээлэв.

Хар тэнгисийн флотод цохилт өгсөнтэй холбогдуулан ОХУ Украины үр тарианы экспортын гэрээнд оролцохоо зогсоолоо2022, 10 сар 30. 11:31

Украины нисгэгчгүй онгоц Хар тэнгисийн флотод цохилт өгсөнтэй холбогдуулан ОХУ үр тарианы экспортын гэрээнд оролцохоо зогсоосон тухай CNN агентлаг өчигдөр мэдээлэв. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ "Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээрт ОХУ-ын тал оролцохоо зогсоолоо" гэжээ. Учир нь Крымийн баруун өмнөд хэсгийн боомт хот Севастополь дахь Хар тэнгисийн флот руу Украин нисгэгчгүй онгоцоор дайрсантай холбоотой гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. Гэсэн хэдий ч Украин Оросын талын нисгэгчгүй онгоцоор дайрсан гэх мэдээллийг үгүйсгэж, ОХУ-ыг худал мэдэгдэл хийж байна хэмээн цохон тэмдэглэв.

Европыг зорьсон цагаачид замдаа амь үрэгдэх тохиолдол их гарчээ2022, 10 сар 28. 8:57

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас /ОУШХБ/ 2021 оноос хойш Европыг зорьсон цагаачдаас 5684 хүн амь үрэгдсэн гэж лхагва гарагт мэдэгдэв. Тус байгууллагын мэдээлэлд тэмдэглэснээр, Газрын Дундад тэнгисээр болон хуурай газраар дамжин Европыг зорьж явах замдаа амиа алдсан цагаачдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.

Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.