Хүүхдийн амиар дэнчин тавьж буй уяачдын цолыг хураая !


2-р сарын 19
14 цаг 20 минут

     Сүүлийн жилүүдэд өвөл хаврын морин уралдааныг хориглосны хүчинд хүүхэд мориноос унаж бэртсэн, амиа алдсан тухай мэдээ олныг хиртхийлгэх нь багассан ч өв соёл устаж үгүй болох нь нэрийн дор “Дүнжингарав” уралдааныг үгүйлэгсэд олон болов.

Гэтэл хаврын бүсийн “Дүнжингарав” наадам сар шинийн баярын дараа зохион байгуулагдахад юу болж өнгөрдөг байсныг монголчууд мартаагүй болов уу.

Хурдан удмын адуу битгий хэл төмөр хүлэг ч суухаар бөөн шавар дунд “Дүнжингарав” уралдаан болж, мал хүүхэд хоёрын тамыг цайсныгаа “Сайхан уралдаан боллоо” гэж сайрхаж ирсэн.

Үнэндээ бол уяач нар нь хурган дотортой дээл, тэрбумын үнэтэй хөөргөөрөө уралдацгаан битүүхэндээ биенийхээ бэл бэнчинг л тандаж, цэнгэдэг байсан шүү дээ.  Одоо харин өв соёл устах нь гэж дуу алдацгаах…

Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, С.Эрдэнэбат, Т.Ихбаяр нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт “Монгол хууч” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Дулаан орохоос урьтаж хаврын морин уралдааныг зохион байгуулах ёстой юм. Дулаан болчихоор шавар нь ихдээд уралдаан зохион байгуулахад тохиромжгүй болдог” гэж тархи угаав.

Тэр бүү хэл Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү “Гадаадын айхтар гүрнүүд бусад улсыг өөрийн соёлгүй болгодог юм гэнэ ээ. Соёлгүй болохоор нөгөө гүрний соёл руу дагаж ороод тэр гүрэн рүү шулуухан ордог юм байна ш дээ. Тийм учраас монголчуудын том соёл болсон эрийн гурван наадмын нэг морин уралдааныг авч явахын тулд та бүхэн нэг арга зам зам олох ёстой” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсэв.

Уг нь хүүхдийн амиар дэнчин тавихаа юман чинээ тоохоо больсон зэрлэгүүдийн зугаа цэнгэлийг хязгаарлах зорилгоор 2019 онд Засгийн газар тогтоол гарган, өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож байв.  Дээрх арга хэмжээний хүрээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд өвөл хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглож ирсэн. Түүний хүчинд хүүхэд мориноос унасан, моринд чирэгдсэн, амь насаа алдсан зэрэг зүрх зүсэм мэдээ сонсогдох нь багассан.

Статистик мэдээгээр 1996-2019 оны өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо бий бол 2019 онд Засгийн газрын тогтоол гарснаас хойш зургаан хүүхэд амиа алдсан юм.

Хуучин цагт Үндэсний их баяр наадмын үеэр л хурдан морины уралдаан болдог, түүнийгээ монголчууд жилийн турш догдлон хүлээдэг байсан бол 1990 оноос хойш жилийн дөрвөн улиралд тасралтгүй энэхүү цэнгэлийг хийдэг болж, эцэс сүүлдээ морь тэжээж наймаа хийдэг “гар”-уудын том мөнгө эргэлдүүлдэг зугаа болж, өргөжсөнийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэдэнд мөнгө чухал болохоос Монгол хүүхдийн амь нас эрсдэлд орох хамаагүй. Бусдаас хямд үнээр авсан морь, эмээл хазаар, ногт, даалин, хөөргөө үнэ хөөргөн зарж, мөнгө унагах вэ гэдэг ганц зорилго бий.  Монгол өв соёл 20, 30 дугаар асуудал.

Гэвч уяачдын хийж буй лоббигоор Засгийн газрын өвөл, хаврын морин уралдааныг хориглодог тогтоол цуцлагдаж болзошгүй эгзэгтэй үед байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын зүгээс ч хаврын морин уралдааныг зохион байгуулж, өв соёлоо хамгаалах ёстой гэсэн санаачлага ч гараад буй.

Түүнийг нь ч Төв аймгийн уяачид овжноор ашиглан өнгөрсөн амралтын өдөр Сэргэлэн суманд морин уралдаан зохион байгуулж, амжжээ.

“Дүнжингарав” морин уралдааныг энэ долоо хоногийн сүүлээр буюу шинийн 15-нд зохион байгуулах болсон тухай мэдээ ч дуулдаж эхлэв. Засгийн газрын 2019 оны тогтоол цуцлагдаагүй, хүчинтэй байгааг хурдан морины уралдаан зохион байгуулагчид мэдэхийн дээдээр мэдэж буй ч үнэндээ хэрэгжүүлэх хүсэл алга.

Хүний эрхийн үндэсний комиссоос аймаг, сумын Засаг дарга нарт хаврын морин уралдаан зохион байгуулахыг нутаг орондоо хориглож, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлж буй ч нохой хуцсаны чинээ тоохгүй байгааг Сэргэлэн суманд болсон уралдаанаас харж болохоор байна.

Цаашдаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, хурдан морины уралдаан зохион байгуулах санал санаачлагыг гаргаж, гардаж байгаа уяачдын алдар цолыг нь хураадаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол өв соёл нэрийн дор хаврын морин уралдаан хийж, том толгойлсоор л байх нь.

Төр уяачдад цол олгож болсон юм, хууль журам зөрчвөл цолоо буцаагаад авдаг байж яагаад болдоггүй юм. Бөхчүүд хориотой бодис хэрэглэснийхээ төлөө наадамд зодоглох эрхээ хасуулдаг бол хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж мэдэхээр наадам зохион байгуулж буй хүмүүст тохирсон арга хэмжээг зөрүүлээд авах л ёстой.

Эх сурвалж: Г.ХОРОЛ news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.