Авлигын ЗУД!


2-р сарын 23
9 цаг 05 минут

       Луу жилийн хаваржилт хилэн ихтэй байна. Шадар сайд С.Амарсайханы өгсөн, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зуд, турханы улмаас улсын хэмжээнд 1.5 сая мал хорогджээ. Цаг агаарын байдал улам хүндрэх төлөвтэй, УЦУОШГ-ын гаргасан сэрэмжлүүлгээр ирэх долоо хоногоос нийт нутгаар ахин цас орж, цасан шуурга шуурна гэснээс харвал цаашид малын зүй бус хорогдол улам өсөхөөр, хамгийн харамсалтай нь малчдын амь нас ч дээсэн дөрөөн дээр байна.

Хэдийгээр сүүлийн 15 жил тохиогоогүй цас орсон гэх ч Монголд жилийн жилд их, бага хэмжээгээр зуд болсоор ирсэн. Сүүлийн 60 гаруй жилийн 40 жилд нь их, бага хэмжээтэй зуд тохиолдож байсан статистик бий.  Атал хувь, хувьсгалгүй өмнөх зуд, турханаас сургамж авсангүй. Цас орохоор өвлийг санадаг, цаг тавирахаар мартчихдаг  нь монголчуудын зан. Наадмаас наадам, найрнаас найрны хооронд намар, зуныг үддэг.  Гэвчиг Монголд нүүрлэсэн өнөөдрийн зуд ганцхан байгалийн гай, гамшгаас болоогүй. Монголд нүүрлэсэн зуд, турхан  нь байгалийн гамшиг гэхээсээ төрд үүрлэсэн авлига, хулгайн гамшиг.  Авлига, хулгайгаа нуухын тулд төр, засаг нь малчдыг “мянгатын тэмдэг”-ээр хуурсны гор ингэж л гарч байна. Товчхондоо, монголчууд хүртэх ёстойгоо хүртэж байна гэсэн үг.

1.

Юуны өмнө УЕПГ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээг хүргэе.  Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татжээ. Үүний 13 нь улстөрд нөлөө бүхий этгээд, 90 нь нийтийн албан тушаалтан, 53 иргэн, гурван хуулийн этгээд агаад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс найман хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Тэгвэл эндээс нэг асуулт тавигдана. АТГ-аас анх нүүрсний хэргийн гол сэжигтэн гэж зарласан 17 улстөрчийн асуудал юу болсон бэ гэж?! Тэдгээр 17 улстөрч дундаас ганцхан Б.Ганхуягт шүүхээс таван жил 9 сарын хорих ял оноосон. Тэгэхээр эндээс хоёр л хариулт байна. Нэгдэх нь, АТГ тэдгээр хүмүүсийг “хэлмэгдүүлсэн”.  Хоёр дахь АТГ тэдгээр сэжигтнүүдээс авлига авсан.

 Хамгийн гол нь 40 их наядын гэх нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнээр нэр цохогдсон Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Х.Баттулга, Х.Мандахбаяр, А.Адъяасүрэн нар өдгөө эрх чөлөөтэй явж байна.  Ганц нүүрсний хулгайн хэрэг ч биш өнгөрсөн гурван жил олон нийтийн дунд дуулиан тарьсан, хохирлынх нь хэмжээ хэдэн зуун тэрбумаас хэдэн их наядаар яригдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хулгай, луйврын гэх олон хэргийг шүүх шийдвэрлэхдээ “чоно цатгалан, хонь бүтэн” гэдэг л болгосон.

Хоржоонтой нь, авлигачид мөнгөтэйгөө, эрх мэдэл, дааль стандартайгаа үлдэж байгаа бол ард иргэд нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод хоцорч байна. Хэрэвзээ, 40 их наядын нүүрс авлигачдын халаасанд биш айл өрх бүрийн хаалгаар орсон бол малчид ядаж малдаа өвс, тэжээл авч өгөх мөнгөтэй байх байсан биз.

2.

Засгийн газраас зарласан таван “Ш” буюу шилэн ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны хавар Хөдөө аж ахуйн сангаас зээл аваад төлөөгүй компаниудын нэрсийг зарласан. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй болохыг Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал зарлаж байлаа.

Зээлээ буцаан төлөөгүй компаниудас болж тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.  Одоогоор “Арованна” ХХК хамгийн их буюу  дөрвөн тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм. Товчхондоо, төрийн санг төрийн өмчит үйлдвэр, компаниуд нь  “хоосолдог” жишээ цөөнгүй. Хөгжлийн банкны хамгийн найдваргүй хэрнээ том зээлдэгч нар нь Газрын тос боловсруулах үйлдвэр, ТОСК “МИАТ”, “Эрдэнэст Монгол”, Эрчим хүчний яам гэхчилэн байсан.

Тэрчлэн ХААДС-аас зээл аваад төлөөгүй компаниудын дийлэнх нь мөн л улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс. Хөдөө аж ахуйг дэмжинэ гэж зээл авсан "Арованна" компанийн ард УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байгаа гэх хардлага ч хэвлэлийн гол мэдээ болж байлаа. “Батдэлгэр трейд" компанийн эзэн А.Баттөгс нь А.Сүхбатын төрсөн дүү. Төрийн сан, төсөв болгоныг хуу хамдаг “төмс” зардаг “алтны” ченж бий. Гэх мэтчилэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мөнгө “нохойн зам”-аар ороогүй бол хэчнээн малчны амьдрал дэм, тус болох байсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан улс төрийн хулгайч чамаас чиний ирээдүй, мөрөөдөл, ажил, цалин, боловсрол, эрүүл мэнд, бүхий л боломжийг чинь хулгайлдаг. Хоржоонтой нь, тэднийг чи өөрөө сонгодог гэдгийг л битгий мартаарай.

Эх сурвалж: Ж. Нямсүрэн news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.