Бид үнэнийг мэдэх эрхтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй


4-р сарын 11
8 цаг 44 минут

        Монголчууд нэгэн цул байх тухай, нэгдмэл байх тухай бид нэг бус удаа ярьж, бичиж иржээ. Гэсэн хэдий ч ташаа мэдээлэл, эсвэл нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд гарсаар л байдаг. Гадны эрээвэр хураавар сайт гэгч “захиалгат самбар”-уудад гарсан зүйлүүдийг дотооддоо авчирч сэвдэг болов. Гадныхан хэлсэн бол үнэн, гадаад хүн бичсэн бол зөв гэдэг манайхны хандлагад тааруулсан “технологи” шиг байгаа юм. Тэрийг нь сөргүүлээд шалгадаг, нягталдаг, үнэн мөнийг харьцуулаад гаргачихдаг байвал үнэний шугам руу шууд биш юм гэхэд тодорхой хэмжээнд дөхөж болмоор. Сонгууль дөхсөн энэ цаг үед аман яриа, гадны сайтын эрээвэр хураавар мэдээллүүд Монголд “хит” болох бололтой. Сошиалын хандалт авах гол сэдэв ч тэдгээр зүйлүүд байх чигтэй. Тэр дотор Ерөнхий сайд асан Сү.Батболд руу чиглэсэн мэдээлэл цахимаар нэлээд тархлаа.

АНУ-д хоёр орон сууц худалдаж авсан хэмээн  бичиж байснаа “хороолол авсан” болгоод тавьчих жишээтэй. Тэгснээ энэ хэргийг “Английн Дээд шүүх шалгаад, Нью-Йорк хотын Дээд шүүхэд шилжүүлснээр тэнд хянагдаж байгаа” гэхчлэн огноо, хугацаа, эх сурвалж тодорхойгүй юм бичээд цахим хуудсуудаар тараасан ч байх шиг.

Ер нь бол анх гадны сайтад ийм мэдээлэл гарлаа хэмээн хэдэн жилийн өмнөөс манай хэвлэлүүд шууд хуулаад гаргаж байсан. Өнөөдөр яг тэр хэвээрээ, хамгийн хачирхалтай нь одоо болж буй үйл явц гэж ойлгогдохоор нийтлээд байгаа нь “сонгууль дөхсөнийх байх даа” гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм. Энэ үйл явдлын талаар буюу Сү.Батболдын тухайд 2021 онд “Дефакто” Д.Жаргалсайхан  “Улсын Ерөнхий сайд байсан хүнийг өөр улсын иргэний гомдлоор өөр улсад шүүнэ, том хэвлэлээрээ нотлогдоогүй мэдээллээр “балбана” гэдэг байж болох зүйл үү?” хэмээн хэлж байв. Үнэхээр тийм асуудал байсан бол хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжихгүй байна гэж үгүй. Жирийн иргэн байна уу, Ерөнхий сайд байсан хүн байна уу гэдгээс үл хамаарч  Гадаад харилцааны яам, тухайн улсад сууж буй Элчин сайд нар, улмаар Монгол Улсын Засгийн газар, түүгээр дамжуулан ХЗДХ-нд шат дараалан асуудал тавьж шалгадаг, хянадаг, хариуцлагад татах, шүүх процесс явагдаж таарна. Гэтэл тийм юм огт болоогүй байдаг. Тэгэхээр “Сү.Батболд ингэсэн, тэгсэн” гэдэг үлгэрээ жаргааж, үнэний мөрөөр, баримттайгаар хэлж ярьж, бичиж нийтэлдэг хэвлэлийн үндсэн зарчимдаа үнэнч байх сан даа.

“Бид үнэний хорвоод амьдрах ёстой. Худал мэдээллийн хүрээнд, аль нэг талын ухуулгыг дагаж савж болохгүй. Монголчууд үнэнийг мэддэг байх хэрэгтэй. Монголчууд үнэний орчинд амьдрах, үнэнийг ойлгож амьдрахад бидэнд хүчин чармайлт хэрэгтэй байна. Гадныхны ятгалгаар юм уу, тал засах байдлаар зөрчилдөж байгаа улс орнуудыг нэгийг нь буруутгаж, нөгөөг нь зөвтгөх хэрэггүй юм. Үнэн учрыг олж ойлгуулах нь л Монголд хэрэгтэй юм” гэж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай 2022 онд хэвлэлээр ярьсан байдаг. 17 дахь Ерөнхий сайд тухайн үед 26 дахь Ерөнхий сайдын тухай яриагүй л дээ, харин Украины асуудлыг жишээ татсан байдаг. Гэхдээ үүгээрээ Монголынхоо дотоод байдлыг л  дүгнэсэн хэрэг. Дэлхийн хүчний төв, нүд ирмэх зуур өөрчлөгдөж буй дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчдын байр суурь өөрчлөгдөж байхад бодууштай л үг. Нөгөөтэйгүүр, нэг улсын Ерөнхий сайд байсан хүнийг нөгөө улсын шүүхээр яллаад, том хэвлэлээр “балбаад” байна гэдэг байж болох уу, үнэн үү гэсэн Д.Жаргалсайханы хэлсэн үг ч нийгмийг сэрээж, сэрэмжлүүлэх гүнзгий утгатай санагдана. Монголчууд үнэнийг мэдэх хэрэгтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөөдөр зургаан цагаан хөх нохой өдөр8 минут 56 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан12 минут 21 секундын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.