Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ


4-р сарын 12
12 цаг 59 минут

     РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /BBC/. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.
 
Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна. Одоогийн малтлага нь сүүлийн хэдэн арван жилд хийсэн малтлагуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь бөгөөд Помпей хот бол Ромын эзэнт гүрний соёл, тэнд амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдралын талаарх мэдээллийн гол эх сурвалж гэдгийг дахин нэг удаа баталлаа.
 
Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн (ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар) захирал Габриэль Цухтригель ВВС-гийн сурвалжлагчид "харанхуй өрөө" - тэй танилцах онцгой боломжийг олгожээ.
Нар жаргасны дараа хүлээн авалтын танхимыг гэрэлтүүлж байсан тосон дэнгийн тортогийг нуухын тулд ханыг хараар будсан гэж археологчид таамаглаж байна. Өрөөний гол чимэглэл нь хоёр том ханын зураг байв.
 
Тэдгээрийн нэг дээр Аполло Тройн гүнж Кассандрагийн ивээлийг олж авахыг оролдож байна. Бурхан эхэндээ Кассандрад урьдчилан харах чадварыг бэлэглэсэн боловч тэр эмэгтэй хариу бэлэг өгөхөөс татгалзсаны тул хэн ч түүний таамаглалд итгэхээргүй болгожээ.
 
Кассандра Үзэсгэлэнт Хеленийг Парис хулгайлсны дараа Трой үхэхийг урьдчилан харсан боловч хэн ч түүний сэрэмжлүүлгийг тоосонгүй, ингээд Тройн дайн эхэлжээ. Хелен хулгайлагдсан нь хоёр дахь ханын зургийн сэдэв юм.
 
Хар өнгийн ханатай найрын танхим нь жилийн өмнөөс эхэлсэн малтлагын явцад үнс нурамнаас цэвэрлэсэн сүүлчийн өрөө байжээ. Уг өрөөг "9-р бүс" гэж нэрлэдэг газраас илрүүлжээ. Энэ бол 2000 орчим жилийн өмнө Везувийн үнсэнд бүрэн булагдаж дарагдсан орон сууцны хороолол, худалдаа арилжааны төв юм.
Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хачгаар дамжих халдвараас сэргийлье1 цаг 12 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа1 цаг 16 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 30 минутын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав1 цаг 34 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа1 цаг 40 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа1 цаг 43 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа1 цаг 47 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо1 цаг 50 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ1 цаг 54 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр2 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 27 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.