Хөгжлийн бэрхшээлийг нь биш, ялгаатай байдлыг нь олж харахыг хичээрэй


4-р сарын 15
11 цаг 55 минут

      Сүүлийн үед бидний дунд өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх, юмсыг байгаагаар нь хүлээж авах гэх мэт хандлага дэлгэрэх болсон. Нэг ёсондоо трэнд болоод буй. Гэвч ярихаас биш хийдэг нь хэд байна вэ.

Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье гэж сошиолоор нэг сэвдэг хэр нь бодит байдал дээр “эвэртэй туулай” харсан мэт аашлах нь ч бий. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, тэднийг хэрхэн хүлээж авах талаар бага ч гэсэн мэдлэгийг хуримтлуулахаар хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг зорилоо.

undefined
 

Тус төвийн үүсгэн байгуулагч бол Т.Туяажаргал. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оношийг сонсчээ. Тэр үеэс хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар суралцаж, өөртэй нь адил 100, 100 эцэг эх байгааг санаж зориг шулуудан 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ байгуулсан. Цаашлаад 2018 онд хүүхэд хөгжүүлэх “Энэрэл” төвөө байгуулжээ. Энэ хугацаанд өдөр бүр алхам тутамдаа саад бэрхшээлтэй нүүр тулж байсан ч бууж өгөлгүй өдгөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Биднийг очиход хүүхдүүдийн унтлагын цаг дуусаж, ор хөнжлөө хурааж байгаа харагдана. Энэ дүр зургийг хараад цэцэрлэгт байсан үедээ дахин нэг очмоор ч санагдаж байлаа. Дараад нь хүүхдүүд хоол цайгаа идэж уусны дараа сэргээн засах эмчилгээндээ оров. Тэдний дундаас булцгар цагаан хүү анхаарал хамгийн ихээр татав. Сандал дээрээ суусаар орчин тойрныг ажиглах тэрээр биднийг харангуутаа хүүхдийн гэнэн томоогүй инээдээр инээнэ. Энэ л инээмсэглэл шинэхэн орсон нэвсгэр цагаан цасыг санагдуулна. Ямар ч хир буртаггүй шинэхнээрээ.

Хүүхдүүдтэй цагийг хамт өнгөрүүлэхэд хааяа хааяадаа “юу бодож суудаг юм болдоо” гэсэн бодол төрнө. Магадгүй та ч бас тэгж бодож байсан байж магад...  “Хүүгээ юу бодож байгаа бол гэж дандаа боддог. Үеийн хүүхдүүдийг нь тамхи татаж, заримдаа найз нөхөдтэйгөө уучихсан явж байхад нь миний хүү ч гэсэн ингээд явж байх байсан даа гэж үргэлж бодогддог. Одоогоор АШУҮИС-ийн Хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөх гэж байна. Хүүгийнхээ хийж чадаагүй зүйлсийг л хийж байгаа юм байлгүй дээ” гээд Т.Туяажаргал инээмсэглэн зогсоно.

Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юу боддог бол, тэднийг хэрхэн ойлгох вэ гэж маш их асуудаг гэнэ. Тэгвэл та доорх зургийг сайтар хараад дээр нь бичсэн өгүүлбэрийг унших гээд үзээрэй.  

undefined
 
undefined
 

Юу гэж байгаа юм бол доо гэж бодно. Зарим нэг хэлбэр дүрсийг нь “У” үсэг ч  гэж харна. Гэхдээ л уншиж чадахгүй. Энэ бол “Би чамд хайртай” гэсэн үг. Эсвэл сайхан амраарай, өглөөний мэнд, маргааш уулзая ч байж болно. Яагаад гэвэл энэ л тэдний яалгаатай байдал. Заавал ижилхэн нэгэн хэвийн байдалд баригдаж үсэг бүр нь ижил байх шаардлагагүй. Тэд бидэн шиг ярьдаггүй байж болно. Уншиж бичихгүй байж ч болно. Үүнд л бидний юмсыг байгаагаар нь хүлээж авах хандлага харагдана.

Тэд бол хамгийн гэгээлэг хүүхдүүд. Энэ намайг муухайгаар хэлж байна гэж боддоггүй. Би энэнд худлаа хэлчихэе ч гэдэггүй. Хар буруу санадаггүй. Магадгүй тэдний тухай хүмүүс ярихад тоодог ч үгүй байх. Гэхдээ тэд мэддэггүй, тоодоггүй байлаа гээд энэ нь зүгээр гэсэн үг биш. Тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. “Зарим үед хажуугаар нь гарахдаа зугтаах шахуу өнгөрдөг. Харж байгаа харц нь цаанаасаа л нэг өөр байдаг. Дэргэдүүр өнгөрөхдөө нэг нэгэнтэйгээ шивнэлддэг, байн байн хойшоо эргэж хардаг. Тэр нь бидэнд хүндээр тусдаг. Тэд мэддэг ч болоосой” хэмээн “Энэрэл” төвийн нэгэн багш ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ойлголцож сурна гэдэг цаашлаад хэнтэй ч ойлголцож чаддаг болно гэсэн үгаж.

Бид өөр өөр талын өөр өөр хүмүүс биш. Бүгд л нэг ширээнд хамт сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэдэж байна гэдэг нь хүний ялгаатай байдал. Харин бидэнд зөвхөн тэрхүү ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх ухаан хэрэгтэй байгаа юм. Ялгаатай байлаа гээд тэд ч бид ч адилхан хүн шүү дээ.

Эх сурвалж: Э.ЭРДЭНЭБИЛГҮҮН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо8 цаг 31 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга8 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна8 цаг 44 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.