Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн


4-р сарын 25
9 цаг 00 минут

      Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна. Монгол шигшээ багуудын хувьд ч бахдам амжилттайгаар олимпын эрхээ өвөртөлсөөр байгаа билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Парис-2024 олимпын наадмын боксын 50 кг-ийн жинд өрсөлдөх О.Есүгэний тухай онцолж байна.  

“Ханжоу”-ийн наадмын хүрэл медальтан

Энэ цаг үед Монголын боксын ертөнцийн эмэгтэй тулаанчдыг өнгөлж яваа тамирчин бол О.Есүгэн билээ. Тэрээр Парис-2024 наадамд оролцох эрхээ өнгөрсөн оны есдүгээр сард өвөртөлсөн байна. Манай тамирчин энэхүү эрхийг “Ханжоу”-ийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр баталгаажуулсан аж. О.Есүгэн тус наадмын эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна О.Есүгэн 2021 онд Чех Улсад болсон олон улсын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний дараа тэрээр “Манай боксын спорт дөрвөн насны ангилалтай. Бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бий. Харин Чехийн тэр тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд гадагшаа оролцож байсан анхны тэмцээн байлаа. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” боксын клубт байхдаа өсвөр үе, залуучуудын Европын цуврал тэмцээнүүд, Азийн хүүхдийн их наадам, “Алтан охин” гэх мэт олон улсын тэмцээн уралдаанд хүчээ үзэхээр олон орноор явж тулаан хийж байсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөр тутамдаа хоёр цаг бэлтгэл хийдэг

О.Есүгэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд. Дунд сургуулийн сурагч байхаасаа боксын спортоор хичээллэсэн байна. Түүнийг энэхүү спортод дурлуулсан хүн бол Жавхлант сумын хэсгийн төлөөгч О.Болдбаатар ажээ. Тэрээр 2016 оноос боксын спортоор тууштай хичээллэж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтээ хоёр жил бэлтгэл хийсэн байна. О.Есүгэн анх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй буйгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд гэрийнхэн нь “Охин хүүхдэд тохирохгүй спорт” гээд эсэргүүцсэн гэдэг. Гэвч түүний тууштай зан гэр бүлийнхнийг нь зөөлрүүлж чаджээ. Тэрээр тэмцээнгүй үедээ ч заавал өдрийн хоёр цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг гэнэ. Хэдийгээр шантрах үе байдаг ч өөртөө амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг гэж байв. О.Есүгэн боксын спортын тухай “Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэл зүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө” гэсэн юм. Түүний хамгийн ойрын зорилго нь олимпын наадамд амжилт гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх ажээ. 

Эх сурвалж: Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо1 цаг 17 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга1 цаг 24 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна1 цаг 30 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ3 цаг 40 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо3 цаг 48 минутын өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье5 цаг 40 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 цаг 45 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 цаг 58 минутын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав6 цаг 2 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа6 цаг 8 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа6 цаг 12 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа6 цаг 15 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо6 цаг 18 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ6 цаг 22 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа6 цаг 26 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр6 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 55 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.