УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


4-р сарын 25
9 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.24) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд өнгөрсөн жил бид хамтдаа “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцсэн бол маргааш Тогтвортой хөгжлийн Зорилго 16 болох “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо”-г хэлэлцэнэ. Маргаашийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Казахстан Улсын парламентын Сенатын гишүүн зэрэг олон арван хүндэт зочид оролцоно. Бид цаашид ч гэсэн уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг өргөтгөх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцыг нэг алхам урагшлуулснаар энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход бидний хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон тэмдэглэв.

Профессор, доктор Жи Вук Шин НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Стэнфордын Их сургуулийн удирдлагын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэгт Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн Зорилго 16: “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох хууль тогтоох байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулж лавласан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 дугаар сард болох талаар дурдаж, Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Талууд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, цаашдын зорилт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хачгаар дамжих халдвараас сэргийлье39 минут 16 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа43 минут 26 секундын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа56 минут 54 секундын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав1 цаг 2 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа1 цаг 8 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа1 цаг 11 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа1 цаг 15 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо1 цаг 17 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ1 цаг 21 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа1 цаг 25 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр1 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 54 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.