19 тэрбум төгрөгийн дугуйны тендерийг ингэж хайнга хийдэг юм уу? Эрдэнэт үйлдвэрийнхээн


11-р сарын 18
7 цаг 10 минут

 Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өдөр тутам тасалдалгүй хэвийн явагдах ёстой. Энэхүү үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, шаардлагатай бол хуульд зааснаар тендер зарладаг. Харин зарим нэг үйл ажиллагаа нь учир дутагдалтай явагддаг бололтой.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр яаралтайгаар, бэлэн байгаа хүнд даацын 33.00R51 дугуй худалдан авах 19 380 000 000 /арван есөн тэрбум гурван зуун наян сая төгрөг/ төгрөгийн тендер 2022-11-04-ны өдөр нээлттэйгээр зарласан. Улмаар тендер оролцогчдоос нэмэлт мэдээлэл шаардаж тухайн байгууллагууд дугуй үнэхээр бэлэн байгаа эсэх, байгаа бол зураг бичлэгийг илгээ гэсэн “үүрэг даалгавар” өгсөн байгаа юм. Уг нь яаралтай, бэлэн дугуй худалдан авах тендер болохоор гэрэл зураг болон бичлэгийн баримтыг оролцогчдоос нэхэх бус харин өөрсдөө түргэн шуурхай шалгах нь зүйд нийцмээр. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрынхан сэтгэл дутсан уу? Оролцогч байгууллагуудад итгэсэн үү? Аль нэг байгууллагыг ялуулахын тулд бодит байдлыг нуусан бололтой бодит дугуй байгаа эсэхийг шалгасангүй. Яагаад шалгаагүй эсэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрын дарга Энмандахаас тодруулахад: “Тендерт оролцсон байгууллагуудаас материал ирүүлсэн.

Харин өөрөө очиж шалгаагүй гэдэгт хардах эрхтэй болохоор хардаж болно.” гэв Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2020, 2021 онуудад тус бүр гурван удаа тендер зарласан боловч ялагчаа тодруулж чадаагүй. Улмаар дөрөв дахь удаагаа гэрээлэн худалдан авалт хийчихсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхойгоор нэг компанийг хоёр жил дараалан ялуулсан. Энэ жил гурав дахь удаагаа ялуулахаар “санаархаж” байж болзошгүй байгаа юм. Төсвийн мөнгө дуусдаггүй гэсэн үзлээр удаа дараа нэг л байгууллагыг ялуулж байж болзошгүй энэхүү хардлага дагуулсан тендерийн талаар бид эргэж мэдээлэх болно. Холбоотой мэдээлэл: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дугуйн тендер булхайтай явагдах уу?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.161.44Зочин   • 2022, 11 сарын 18. 12 цаг 44 минут

Ugaasaa 1 yaldag kompanytai shdee manai deer

192.82.86.221Зочин   • 2022, 11 сарын 18. 8 цаг 19 минут

Үүрийн туяа гэдэг голигор авгай ГОК-ын тендер мөнгө 2оор тоглоод дууслаа. Анандбазарын Багабаньдаар тавиулсан энэ хулгайч авгайг зайлуулаачээ



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна8 цаг 31 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.