Түүхэн хүн: "ӨЭЛҮН"


11-р сарын 24
8 цаг 00 минут
 
Их Монгол улсын үеийн төр байгуулалцаж явсан гавьяат эх.

 

Өэлүн эх бол Есүхэй баатрын эхнэр бөгөөд Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ зэрэг дөрвөн хөвгүүн Тэмүлэн нэрт нэгэн охин төрөв. 1170 онд Есүхэй баатар 9 настай Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Хонгирад аймгаас бэр гуйхаар явах замдаа Дай Сэцэнтэй тааралдаж түүний охин Бөртэ үжинг бэр гуйн тогтоожээ. Есүхэй баатар буцах замдаа Татар иргэний хуриманд тааралдаж хортой ундаа уугаад гэртээ ирээд удалгүй нас нөгчив. Есүхэй баатрыг нас нөгчмөгц Тайчууд тэргүүтэй хураасан улс нь нүүн явсанд Өэлүн эх Есүхэй баатрын тугийг барьж нэг бүлэг иргэдийг хураан авчрав. Гэтэл эцэстээ “Цээлийн ус ширгэжцэгээн чулуу хагарав” хэмээн олонх иргэд Тайчуудыг даган нүүж Өэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь нутагт нь хаяжээ. Ингээд Өэлүн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүж өдөр хоногийг өнгөрөөж өл хоол залгаж явжээ. Тэмүжин, Хасар нар Есүхэй баатрын нөгөө хатан Сочигил эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүдэй нартай эв түнжин муутай байсныг Өэлүн эх мэдэж эв найртай байх хэрэгтэй хэмээн удаа дараа сургаж байжээ. Гэтэл Тэмүжин, Хасар нар эхийн сургаалийг огоорч нэгэн болжмороос болж Бэгтэрийг хөнөөв. Үүнийг мэдсэн Өэлүн эх өвгөдийн үгийг эс болгож эв найртай байхын чухал чанарыг гүнзгий таниулсан байдаг юм.

Өэлүн эх өөрийн хөвгүүддээ хань түшиг болог хэмээн дайны хөлд хаягдсан Борохул, Хөгэчү, Хүчү, Шихихутаг нарыг үрчлэн тэжээж өөрийн хүүхдүүдийн адил сайтар сурган хүмүүжүүлжээ. Өэлүн эхийн хүмүүжлээр Тэмүжин, Хасар, Бэлгүдэй нар цөм алсын хараатай ухаантай зарчимтай улс төрч болж хүмүүжсэн юм. Өэлүн эхийн чармайлтаар өнчин хэдэн хүүхэд нь өндийн тэнхэрч 1189 онд ТэмүжинХамаг Монголын хаанд өргөмжлөгдөв. 1190 онд Жамуха Чингис хааныг гэнэдүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өэлүн эх нэгэн хүрээ болж цэрэг удирдан дайны ялалтыг баталж байжээ. Их Монгол улс байгуулагдсаны сүүлээр Өэлүн эх санаа амар суусангүй  Их Монгол улсын төлөө санаа сэтгэлээ чилээсээр байжээ. Жишээ нь: Хөхчү бөө Тэмүжин, Хасар нарын хооронд яс хаяж Хасарыг цааш хандуулахгүй бол Тэмүжинд халтай хэмээн өдөөн хатгасны улмаас Тэмүжин Хасарыг барьж аман өчгийг нь авч шүүж байлаа. Үүнийг мэдсэн Өэлүн эх шөнөжингөө аялж Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгодож үнэн худлыг ялгахгүй өөрийн үүрээ эвдсэн явдлыг шүүмжилж гарч мэдэх нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилттай давсан билээ. Өэлүн эх өөрийн авьяас чадвар, оюун билиг бүхнээ Монгол улсын хөгжил мандлын төлөө зориулжээ. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг Сюань-и хуанхоу хатнаар нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг)

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 15 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн8 цаг 50 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна8 цаг 58 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 4 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 32 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 37 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна9 цаг 50 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо9 цаг 58 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.