Олон улсад 100 хувь тэтгэлэгтэй суралцахад нь бид тусалъя


12-р сарын 9
13 цаг 04 минут

Амжилт кибер сургуулиа үүсгэн байгуулаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч өдгөө Монголдоо томоохонд тооцогдох хувийн сургууль болоод байна. Өнгөрсөн жилийн хувьд манай сургууль нь 2 дахь 12 дугаар ангиа төгсгөсөн ба төгсөх ангийн сурагчдын хувьд гарч ирдэг асар олон асуудлуудтай нүүр тулсан.

Төгсөх ангийн сурагчдын хувьд өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ хаана эзэмших вэ? гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирдэг. Монголдоо суралцах уу? Гадаадад суралцах уу? Гадаадад суралцахаар бол Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? APPLY хэрхэн хийх вэ? гээд олон асуудлууд тохиолддог. Зарим сурагчдын хувьд GАP YEAR хийн, 1 жилийг олон улсын шалгалтад бэлтгэхэд зарцуулдаг.

Нэг талын зөв мэт боловч нөгөө талаар бүхэл бүтэн 1 жилийг алдахад хүрдэг. Үүний хамгийн том шалтгаан нь дийлэнх төгсөх ангийн сурагчдын хувьд олон улсын шалгалтаас илүү ЭЕШ-д бэлдэхэд хугацаа зарцуулдагтай холбоотой. Энэ бол хүүхэд өөрийн нөхцөл байдал дээр тулгуурлан гадаадад суралцах хүсэл мөрөөдлөө хойш тавьж буйн илрэл. Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдэдээ чанартай боловсролыг эзэмшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх ёстой биш гэж үү.

Миний хувьд боловсролын байгууллагад ажилладаг, мөн эх хүний хувьд төгсөх ангийн сурагчдын хүрээнд гарч буй энэ асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Монголд анх удаа “ТЭТГЭЛЭГ-2023” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчид маань ЭЕШ-д бэлдэхээс гадна ОУ-ын шалгалтад зэрэг бэлдэх ба хамгийн гоё нь хүссэн гадаадын их, дээд сургууль руугаа мэргэжлийн зуучийн байгууллагаар дамжуулан зуучлуулах юм. Хүүхдүүд маань зөвхөн хичээл сургалтдаа л анхаарахад хангалттай.

Хөтөлбөрийн хүрээг хараад үзэхэд ганц дан 2022-2023 оны хичээлийн жилд төгсөх ангид суралцаж байгаа сурагчдаас гадна өмнөх жилийн төгсөгчид болон гадаадад суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн хамрагдах боломж бололцоог олгож байгаа нь энэхүү хөтөлбөрийн ямар том цар хүрээг хамарч байгааг харуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цаг хугацааг хэмнэхээс гадна дахин нэг зорилтыг тавьж өгсөн нь IT-н мэдлэг юм. Орчин үед гадаадын ерөнхий боловсролын сургуульд программ хангамж, график дизайны хөтөлбөр зонхилох байр суурь эзлэх болсон ба манай улсын хувьд тоотой хэдхэн сургууль энэ төрлийн мэдлэгийг ЕБС-д эзэмшүүлдэг. Иймд уг хөтөлбөрөөрөө дамжуулан энэ төрлийн мэдлэгийг ч мөн олгох юм.

Боломж ингээд дуусахгүй ээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд ЯМАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ВЭ? гэдэг асуулт мөн гарч ирдэг. Тэгвэл манай хөтөлбөрт МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН маш сонирхолтой лекц сургалтууд орох болно.

Мэргэжлээ ч сонгоно, мөрөөдлөө ч тодорхойлно. Мөн сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар төгсөх ангийн сурагчдын хувьд шалгалттай холбоотойгоор стресст өртөх хандлага их ашиглагдах болсон тул бид сэтгэл зүйн зөвлөгөөг нэмэлтээр оруулсан. Энэ бүх сургалтууд бүгд 1 хөтөлбөрт багтсан гээд бодоод үз дээ. Хүүхдүүд маань сургалтаас сургалтын хооронд явж цаг алдахгүй, дараалалгүйгээр бүх мэдлэг ур чадвараа 1 л цогц хөтөлбөрөөр авах нь байна. Нэг ёсондоо боловсролын нэг цэгийн үйлчилгээ л гэсэн үг. Эцэст нь хэлэхэд ахлах ангийн хүүхдүүд, коллеж төгсөгчид, GAP Year авах, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаар төлөвлөж байгаа хүүхдүүдийн хувьд маш том боломж юм шүү гэдгийг хэлье. Амжилт хүсье!

Холбогдох Утас: 85886060 80802023 80802783 86296060 80809550



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо2 цаг 11 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо2 цаг 15 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо2 цаг 23 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ2 цаг 32 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 цаг 30 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 цаг 35 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 цаг 43 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 цаг 49 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 цаг 54 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ7 цаг 37 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо7 цаг 49 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа7 цаг 57 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ9 цаг 35 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм9 цаг 48 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.